Беойнсегийн бие уран барилгын шийдэл болов

Поп дуучин Беойнсегийн бие Австралийн уран барилгачид шинэ бүтээлийн санаа төрүүлжээ. Мельбурн хотноо сүндэрлэх 68 давхар уг барилгын төслийг тус улсын “Premier tower” компаний архитекторч Эленберг Фрайзер гаргасан байна.

x_7f5bb7f6_2a982a7c4f0563cafac71f28a1f170be_104

Тэрбээр “theguardian. com” сайтад өгсөн ярилцлагадаа “Дуучны “Ghost” дууны клипийг үзэж байхад Беойнсегийн биеийн хэлбэр бүхий барилга барих санаа төрсөн” гэжээ. Беойнсе орчин үеийн уран барилгад биеээ мөнхөлсөн дэлхийн анхны алдартан биш бөгөөд Торонто хотод жүжигчин Мэрилин Монрогоос санаа авсан барилга байдаг бол Прагт Жинжер Рожерс, Фред Астер нарын бүжиглэж буй зурагнаас санаа авсан орон сууцны барилга байдаг ажээ.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих