Ч.НАСАНТОГТОХ: Яагаад хєдєлмєрийн баатар багш байж болохгvй гэж
Ардын багш Ч.Насантогтох Монгол Улсын хєдєлмєрийн баатар цол тэмдгээр шагнуулснаасаа хойш анх удаа манай сонинд ярилцлага єглєє.
Юуны тvрvvнд танд Монгол Улсын хєдєлмє¬рийн баатар цол хvртсэнд дахин баяр хvргэе?
Баярлалаа. Тєр засаг олон жилийн минь хєдєлмєрийг vнэлсэнд мєн анхдагч хєдєлмєрийн баатар багш болсондоо их баяртай байгаа шvv. Анхдагч гэдэг маань урьд нь тєр засаг багш хvний хєдєлмєрийг ийм єндєрт єргєж байсангvй. Сэтгэл маш єндєр байна. 1969 онд Москва хотод дасгалжуулагчаар суралцаад 1973 онд анхны жvдо, самбын мэргэжилтэн багшаар тєгсч ирж ажилдаа орж байлаа. Тvvнээс хойш 40 гаруй жил єєрийн бие сэтгэл зvрхийг энэ спортод, шавь нартаа зориулсан хvн дээ, ах нь.
Таныг чєлєєтєєр хичээллэж эхэлж байх vед Ч.Дамдиншарав ах тань “Чи энэ спортоор амжилт олохгvй. Сургуульд сур гээд ОХУ руу явуулсан” гэж ярьж байсан?
Тийм шvv. Ахын маань тухайн vед гаргасан шийдвэр vнэхээр зєв алхам байсан. Ах минь чєлєєт бєхєєр хичээллэдэг байхад “Чи зєєлєн сэтгэлтэй их уян хvн. Яавч тамирчин болохгvй. Тэгснээс єєр мэргэжлээр сур” гээд ОХУ сургуульд явуулж байлаа. Ингэж л тамирчин биш дасгалжуулагч болсон тvvхтэй.
Олимпын анхны медаль хvртсэн гэдгээр ах тань ардын багш болсон. Гэтэл анхны олимпын аварга тєрvvлсэн гэдгээр та ахаасаа тvрvvлээд ардын багш болсон хvн. Бас л ховорхон тохиох хувь заяа шvv?
Баярлалаа. Энэ нь євєг дээдсийн минь зам мєр нь тэгш явсны минь тvшиг юм болов уу. Єєрийхєє тєрсєн ахтайгаа цуг ардын багш болоод шавь, ард тvмнийхээ хайрыг дааж амьдрах нь аз завшаан юм даа.
Миний том ах ч гэсэн спортын мастер хvн байсан. Даанч хорвоогийн мєнх бусыг vзсэн дээ. Одоо байсан бол магадгvй нэг гэр бvлийн гурван ардын багш сууж байхыг vгvйсгэх аргагvй. Бидний спортод олон жил сэтгэл зvрх, хєлс хvч, хєдєлмєрєє зориулсны маань шан харамж болов уу гэж бодож сvсэглэдэг дээ. Миний ах надаас ємнє гавьяат болсон. Би ардын багшийг тvрvvлж хvртсэн. Миний ах хийдгээ хийсэн хvн. Ахаараа их бахархаж явдаг юм. Монгол Улсад хамгийн анх олимпын медаль авчирсан тvvхтэй. Монгол Улсын спортын тvvхэнд vнэтэй хувь нэмэр оруулсан хvн дээ, миний ах. Одоо ч гэсэн олон тив дэлхийн аварга шавь нараа тойруулаад зааж сургаад л явж байна.
Ах бид хоёр хурдны морь унадаг байсан
Та ер нь ахынхаа ємнє л цолоо ахиулаад байх юм аа. Ч.Дамдиншарав багш хєдєлмєрийн баатар цол хvртснээр Насаа миний ах болж байх шив дээ гэж байсан?
Харин тийм юм болчихлоо. Бид багадаа хурдны морь унадаг байлаа.1959 онд сумандаа хурдан морь унахад миний унасан морь тvрvvлж, Дамдиншарав ах хоёрт ирж байсан. Ер нь л бол ах миний ард vлдээд байдаг муу талтай./инээв/
Ах тань маш сайхан хоол хийдэг юм билээ. Харин та чєлєєт цаг гарвал юу хийж єнгєрvvлдэг вэ?
Манай ах чинь тал бvрийн л авьяастай хvн. Хоол хийх дуртай шvv. Хааяа нэг зав чєлєє гарсан vедээ хоол хийнэ. Гэхдээ ахын хоолны амтыг л арай гvйцэхгvй байгаа юм./инээв/ Надад тийм чєлєєтэй зав гарахад хийгээд байх юм байдаггvй юм. Энэ дэвжээндээ л шавь нартайгаа зууралдаад сууж байх нь жаргал.
Тантай уулзсаных дээхнэ vеийн сайхан дурсамжуудыг сєхєхгvй єнгєрч чадахгvй нь. Дасгалжуулагч болоод хамгийн анх ямар єндєр амжилт vзvvлж байсан бол?
Дасгалжуулагчийн ажлаа 1973 оны долдугаар сарын 13нд анх эхлvvлж байсан. Энэ єдрєє их тод санадаг юм. Тєд удалгvй есдvгээр сард самбо бєхийн дэлхийн аваргад оролцоход Чанарав маань алтан медаль хvртсэн. Одоо ч гэсэн тэр єдєр нvдэнд харагдах шиг л болж байна. Тvvнээс хойш олимпын бvх циклvvдэд шавь нар маань єндєр амжилт vзvvлсээр ирсэн дээ. Анхны юм бvхэн сайхан шvv. 1980 онд олимпын наадмын анхны медалийг Дамдин, Даваадалай хоёр маань авсан. 1989 онд Баттулга, Балжинням маань дэлхийн аваргын медаль хvртэж байлаа. Ингээд яриад байвал дуусахгvй их тvvх болох байх. /инээв/
Н.Тvвшинбаяр олимпын аварга болоход бvр ч их баярласан байх аа. Анхны олимпын аваргатай наймдугаар сарын 14ний єдрийг жvдочдын єдєр гээд бараг тогтчихлоо шvv дээ?
Тэгэлгvй яахав. Бээжингийн олимпод Тvвшээгээс гадна Цагаанаадаа их найдаж байсан. Тvвшээ маань тэр жил зохион байгуулагдсан бvх тэмцээнээс медаль хvртэж байсан. Тийм болохоор найдвартай л гэж бодож байсан. Францад болсон томоохон тэмцээнд 43 хэм хvрч халуурч, хоолой нь євдсєн мєртлєє бvх єрсєлдєгчєє тєвєггvй ялж мєнгєн медаль хvртсэн юм. Эрvvл болчихвол миний хvv vvнээс сайн барилдах юм байна гэж бодсон. Тvвшээ ч бvхнийг єєртєє эргvvлж чадсан.
Ах нь 1000 гаруй шавьтай хvн
Дасгалжуулагч байхын жаргал нь юундаа байдаг юм бэ. Таны хувьд?
Одоо бол жvдогийн татами дээрээ байх л миний хувьд хамгийн ихээр жаргал юм даа. Балчир наснаасаа л жvдогийн дэвжээн дээр єссєн болохоор миний амьдралын салшгvй томоохон хэсэг. Гэртээ очоод зав зай гарлаа гэхэд шавь нарынхаа барилдааны бичлэгийг vзээд сууж байх сайхан байдаг. Нєгєєтэйгvvр шавь нар амжилт арвин байвал бидэнд ч бас жаргал болж єгдєг.
Энэ олон жил энэ спортод сэтгэл зvрхээ зориулсан хvн мэдээж олон шавьтай байх аа?
Олон шавь нараа тэр энэ гэж онцлоод яахав. Нэрийг нь ч дурьдаж барахгvй байх. Ах нь 1000 гаруй шавьтай хvн. Миний удирдлаган дороос бэлтгэл хийж тэмцээнд орсон тамирчдаас Монгол Улсын гавьяат цолтон 33 тєрсєн. Єєрийн бэлтгэсэн шавь нар єнгєтєй єєдтэй явахаар, сэтгэл тэнийгээд сайхан байдаг юм.
Тамирчин хvний амжилт дасгалжуулагчтай шууд хамааралтай
Тамирчдын гаргасан амжилтыг тєр засгаас єндрєєр vнэлчихээд багш дасгалжуулагчдыг нэг их анхаарч vздэггvй юм шиг ээ?
Энэ их чухал асуудал. Миний шагналын тухайд л гэхэд маш олон хvн ярьдаг байсан. Яагаад хєдєлмєрийн баатар багш байж болохгvй гэж гээд. Ерєнхийлєгч Элбэгдорж маш гярхай харсанд нь баярлаж байгаа. Тамирчин хvн амжилт vзvvлнэ гэдэг багш дасгалжуулагчтай шууд хамааралтай. Энэ том хєшvvрэг болсон багш нараа адилхан л дэмжиж, урам єгєх хэрэгтэй. Эд зvйл, мєнгєндєє гол нь биш. Хvн гэдэг амьтан чинь урмаар л амьдардгаас хойш.
Лондонгийн олимпод шинэ залуу тамирчдаас хэнд нь хамгийн ихээр найдлага тавьж байна вэ?
Ямарч байсан 10 аас дээш тамирчин эрхээ авчих байх гэсэн найдлага байна. 60 кгд ОУХМ Болдбаатар нэлээн сайн vзэх байх. 66 кгд нэг зиндааны олон бєх байна. Хэн нь ч олимпод оролцож магадгvй. Мєн Тэмvvлэн, Тvвшинбаяр нар сайн барилдах байх. Тэмvvлэнгийн хувьд Европт нэлээн дээгvvр барилдаж байгаа. Битvv морьд гэдэг шиг олимпоос медаль хvртчих болов уу гэсэн тамирчид их байна. Дээр vед нэр цохиод явдаг байсан бол, хэн тэмцээнд оролцох нь тодорхойгvй єрсєлдєєнтэй болж байна. Энэ нь ч сайн хэрэг. Ирэх оны тавдугаар сарын гурван хvртэл тэмцээн байгаа. Эдгээр тэмцээнд хэр амжилттай оролцсон нь л Лондонгийн олимпод оролцох байх.
Монголын баг тамирчдын мєнхийн єрсєлдєгч аль орны тамирчид байдаг юм бол?
Жvдо бєх 600 гаруй жилийн тvvхтэй. Муу єрсєлдєгч гэж байдаггvй. Япон, Ємнєд, Хойд солонгосчууд сайн тамирчидтай. Эмэгтэйчvvдээс Орос, хятадууд маш сайн. Эдгээр орон хvн ам ихтэй болохоор спортын аль ч тєрєл маш хурдацтай хєгжиж байдаг.
Vндэсний бєхийн менежмент зєв явж байна
Хvнд жингийн тамирчид vндэсний бєх руу хошуурах болж?
Манай улсын нэг vндэсний том бахархал л юм даа. Vvнийг би vгvйсгэхгvй. vндэсний бєхийн менежмент их зєв явж байна. Гэхдээ тэр хvvхдvvд маань Баянмєнх аварга шигээ чєлєєт, жvдо бєхєє ч хаяж болохгvй.
Жvдогийн дvрэмд хєл авах, хонгодох мэхийг хориглосон. Энэ нь тамирчдад хэрхэн нєлєєлж байна?
2010 оноос эхлэн хорьчихоод байгаа. Гол монголчуудын хийдэг vндсэн мэх учир их хvнд туссан ч гэсэн монголчууд авьяаслаг гэдэг нь харагддаг. Жижиг тэмцээнvvдэд алдаа гаргах юм байлгvй л яахав. Одоо л нэг дасч эхэлж байх шиг байна.
Спортын холбоодоос жvдо бєхийн холбоо, тамирчид нь ч тэр нэлээн дээгvvр амжилт vзvvлсээр ирсэн?
Манай жvдо бєхийн холбооны ерєнхийлєгч Х. Баттулга маань спортод их сэтгэл зvрхтэй хvн. Бас л миний шавь нарын нэг. 15 жил миний удирдлаган дор бэлтгэл хийсэн гавьяат тамирчин. Энэ хvнийг ах нь сайд, улстєрч, дээр нь дасгалжуулагч гэж бодож явдаг. Манай хvнд жингийн тамирчдыг дагуулж биеийн ерєнхий хєгжлийн бэлтгэлийг хийдэг. Удирдлага сайн байдаг болохоор тамирчид амжилт арвин байдаг юм. 2008 оны олимпоор бидэнтэй цуг байхаас гадна, тамирчдадаа мэх зааж єгч байхыг нь хараад баярлаж л байлаа. Бидэнд дутах юм байдаггvй. Манай бэлтгэлийн заал гэхэд дэлхийн стандартын хэмжээгээр байдаг. Мєн биеийн тамир спорт хороо ч бидэнд маш сайн тусалдагт нь баярлаж явдаг. Vvний хvчинд нь жvдо бєхийн спорт, тамирчид нь амжилт арвин байдаг юм. Мєн шигшээ багийн хамгийн олон орон тоо манайд байдаг. Тийм болохоор бид 2012 оны Лондонгийн олимпод дахин ард тvмнээ баярлуулах юмсан гэсэн итгэл дvvрэн явж байгаа.
2010 оны дэлхийн аваргаар Цагаанаагийн хувьд оноон дээр хийлгvvлснээс ялагдал хvлээсэн байдаг. Тэмцээнд ер нь ийм тохиолдол их гардаг байх?
Тиймэрхvv харамсалтай зvйл байнга л гардаг. Манай улсад олимп дэлхийн шvvгч байдаггvй нь их учир дутагдалтай санагддаг. Манай тамирчинд яг л єєрсдийн хvчээр ялж гарч ирж байгаа. Монголын жvдо бєхийн хєгжил дэлхийн тєвшинд хvрсэн гэж ам бардам хэлж чадна. Яагаад вэ гэхээр ноднин 111 орон тэмцээнд ороход манайх 11 дvгээр байрт шалгарсан. Энэ бол том амжилт. Тvvнээс хойш дэлхийн ихэнх орон хамтарсан бэлтгэл хийх санал тавиад байна. Есдvгээр сард “Дэлхийн цом”ын тэмцээн манай улсад зохион байгуулагдана. Тvvний дараа ОХУын шигшээ баг хамтарсан бэлтгэл хийе гэсэн санал тавиад байна. Ер нь, сайн бєхчvvд, спорт хєгжиж буй оронд нь хамтарсан бэлтгэл хийх санал ирдэг шvv дээ. Маш олон орны тамирчид манай тамирчдаас их зvйл сурах гэж буй нь сайн хэрэг.
Хэдхэн хоногийн дараа Францад жvдо бєхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Шигшээ багийн бэлтгэл сайн хангагдсан уу?
Тийм ээ. Энэ сарын 14нд Франц руу ниснэ. Хувийн, багийн гэсэн хоёр тєрлєєр дэлхийн аваргад єрсєлдєнє. Эмэгтэй, эрэгтэй тус бvр долоон жинд 23 тамирчин оролцоно. Дэлхийн аварга гэдэг олимпоос ч чанга тэмцээн болдог. Тамирчид маань амжилт арвин оролцоно гэдэгт итгэж байгаа. Сэтгэл зvй тал дээр ч сайн бэлтгэгдсэн.
Ярилцлагынхаа тєгсгєлд танаас гэр бvлийн тань талаар асуумаар байна. Байнга л гадаад руу тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд завгvй шахуу ажилладаг таны ар талыг нэр тєртэй авч яваа гэрийн эзэгтэйн талаар хvмvvс сонирхож байгаа болов уу?
Миний эхнэр насаараа Монгол кино нэгдэлд нягтлан, эдийн засагч хийсэн хvн байдаг юм. Гурван охин, гурван хvvтэй. Ач гуч маань нийлээд 10 гаруй хvvхэдтэй азай буурал болох нь ээ, ах нь. Заримдаа тэмцээн уралдаан гээд гэр бvлдээ цаг бага л зарцуулах юм. Тэд минь л бэлтгэл сургуулилт гээд явчихаар vгvйлээд байдаг юм шиг байгаа юм. Гэртээ сайхан амраад ач гучаа тойруулаад инээлдээд суух ч бас сайхан шvv.
URL: