Самар тvvх зєвшєєрлийг ирэх сарын 10нд олгоно
Самар, жимс жимсгэнэ зєвшєєрєлгvй тvvж, худалдаалж байгаа талаар жил бvр ярьдаг. Энэ жил самар боловсрох их vрийн жил хэмээж буй. Vvнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль хамгаалах газрын Ойн албаны мэргэжилтэн Т.Чингэлээс зарим зvйлийг тодрууллаа.
Зєвшєєрєлтэй эсэх нь ч мэдэгдэхгvй самар тvvж, худалдаалж буй хvмvvс алхам тутамд таарах болж. Ер нь, самар тvvх зєвшєєрлийг хаанаас авдаг юм бэ. Ямар vнэтэй олгодог юм бол?
НИТХын тэргvvлэгчдийн 447 тоот тогтоолд байгалийн зарим баялгийн тєлбєрийн хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг. Vvний дагуу килограмм самар тутамд 500 тєгрєгийн хураамж авдаг юм. Иргэд тухайн ойн газрын байгаль хамгаалагчаас зєвшєєрєл болох эрхийн бичиг авах ёстой.
Иргэд болон байгууллагад ямар шалгуураар зєвшєєрєл олгодог юм бэ?
БОАЖЯны удирдлагуудын тушаалаар самрыг экспортын зориулалтаар ашиглахыг хориглосон. Харин иргэдийг ахуйн зориулалтаар ашиглахыг зєвшєєрдєг юм. Байгууллагын хувьд дотоодын vйлдвэрлэлд ашиглахад байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээ хийлгэсэн байх шаардлагатай л даа.
Иргэдэд зєвхєн ахуйн зориулалтаар ашиглахыг зєвшєєрдєг гэлээ. Гэтэл болц нь гvйцээгvй самар ил задгай байдлаар гудамж талбайд худалдаалж л байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж байгаа. Зарим нэг зєвшєєрєлгvй самар тvvж, худалдаалж байгаа иргэнд арга хэмжээ авдаг. Хоёр долоо хоногийн ємнєєс байгаль хамгаалагчдын нэгдсэн шалгалтаар зєвшєєрєлгvй самар тvvж буй иргэдийг ойн бvсээс гаргасан. Одоогоор 50 гаруй иргэнийг гаргаад байна.
Болц нь гvйцээгvй самар тvvхэд байгаль орчинд хэр хохиролтой вэ. Ингэхэд тvvх зєвшєєрлийг хэзээнээс олгов?
Зєвшєєрєл олгох болоогvй байгаа. Ногоон бvсийн ашиглалт хамгаалалтын журамд зааснаар боловсорч гvйцэх vе есдvгээр сарын 10. Энэ vед л самар тvvх ёстой. Болц нь гvйцээгvй самар унагах, цохих, модонд авирч мєчрийг нь татах зэрэг уламжлалт аргаар тvvх нь нэг хуш модонд нєлєєлєх экологийн хохирлыг ихэсгэж байгаа юм.
Ємнєх жилvvдтэй харьцуулахад самар зєвшєєрєлгvй тvvх, ашиглах асуудал хэр байна?
Гурваас дєрвєн жилд нэг удаа тохиодог самар боловсрох их vрийн жил энэ онд тохиож байгаа. Зєвшєєрєлгvй самар тvvж байгаагаас єєр хvндрэлтэй асуудал одоохондоо байхгvй байна.
Иргэн хvн дээд тал нь хэдэн кг самар тvvх эрхтэй вэ. Зєвшєєрлєєс олсон орлогоо юунд зарцуулдаг вэ?
БОАЖЯнаас байгалийн нєєцийг ашиглах дээд хязгаарыг тогтоодог юм. Орлогын хувьд шууд улсын тєсєв рvv оруулдаг.
URL: