Приус машины батарей асуудал дагуулж байна
Хайбрид хөдөлгүүртэй шатахуун бага зарцуулдаг машин сүүлийн үед манай улсад эрэлттэй байгаа. Тэр дундаа приус машин замын хөдөлгөөний гуравны нэгийг эзлэх болсон нь зах зээл дэх эрэлтийг илэрхийлж байгаа юм. Энэ нь нэг талдаа сайн боловч приус машины батарей асуудал дагуулж байгаа юм. Тодруулбал, нэг хуруу батетей хээр хаягдахад хүнд хэлбэрийн металл хөрсөнд шингэж 25 мкв талбайг бохирдуулдаг байна. Тэгвэл приус машины батарей түүнээс их хор хохирол дагуулна гэдгийг судлаачид санууллаа. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт 49 мянган тоёото приус машин бүртгэлтэй байдаг аж. Зөвхөн нэг сард 3 000 болон түүнээс дээш Приус машин бүртгэгддэг гэнэ. Харин эдгээр машины ихэнх нь тухайн улсдаа 10 ба түүнээс дээш жил явсан байдаг бөгөөд приус машины батерейг 10 жил болсны дараа солих шаардлагатай байдаг байна. Энэ үүднээсээ Японд 10 жил болсон хуучирсан машины батерейг манай улсад орж ирэхээр нь сольдог бөгөөд Приус засварын газар ихэвчлэн батерейгаа солиулах хүсэлтэй хүмүүс ханддаг аж. Нэг завсрын газарт л гэхэд хамгийн багадаа сард 20 гаруй батерей цуглардаг байна. Бусад улсад хаягдал батарейгаа эргүүлэн татах хэлбэрээр байгаль орчинд хор нөлөөгүй зохицуулалт хийдэг. Гэтэл манай улсад ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж буй дүр зураг ажиглагддаг. Учир нь манайд аюултай хог хаягдлын цэг байдаггүй. Уг нь 5 жилийн өмнө аюултай хог хаягдлын цэг байгуулна хэмээн ярьж 25 мянган ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ч одоог хүртэл хөрөнгө мөнгө нь шийдэгдэж ажил хэрэг болоогүй байна. Батарейнаас гадна машины акумлятор Улаанбаатар хотын хөрсний бохирдолд ихээр нөлөөлж байгааг судлаачид хэлж буй. Тухайлбал, нэг акумлятороос 5-8 литр хүхрийн хүчил ялгардаг бөгөөд манай улс мөн л үүнд дахин боловсруулалт хийлгүй ахуйн хог хаягдалтайгаа хамт ачиж байна. Энэ мэт шалтгааны улмаас Улаанбаатар хотын хөрсний бохирдол гуравхан жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Тухайлбал 2012 онд хөрсний бохирдол 8 см байсан бол өнөөдөр 25 см-т хүрч гүн рүүгээ бохирдсон тухай мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм. Ц.Соёл-Эрдэнэ
Мэдээний эх сурвалж: http://time.mn/65207
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баримттай бичмээр юм, Prius-ийн баттериг авдаг газар монголд байдаг юм байлээ, цуглуулж байгаад япон руу буцаан татдаг гэсэн сэтгүүлчид шаал худлаа нийтлэл бичих юм даа