Л.Эрдэнэчимэг баар ресторан шөнийн 04:00 цаг хүртэл ажиллахыг эсэргүүцлээ

6c351da15b5e8a743a21ee96a86e25dfgreatБаар рестораны ажиллах цагийн хувиарыг шөнийн 04:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан УИХ-ын гишүүн архи тамхины харшилтай гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг “Архины хуульд Бат-Үүл дарга захиалж Дорлигжав сайд гүйцэтгэгчээр ажиллаж үүрийн 4 цаг хүртэл бааранд архи уухаар боллоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Харин энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Зочин гийчдийн улирал эхэллээ. Үүнээс гадна манайх томоохон хот болон өргөжиж байгаа учраас үйл ажилллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд иргэдийн өөрсдийн ажил амьдрал эрс өөрчлөгдөж байна. Иймээс уян хатан бодлого явуулж байна. Наадмын өмнө энэ захирамжийг гаргаж байгаа нь бизнес эрхлэгчид болон үйлчилгээний газруудаа дэмжиж байгаа нэг хэлбэр юм” хэмээн тайлбарласан байна.


URL:

Сэтгэгдэл бичих