Озэки Харумафүжи энэ сарын 8-ны өдөр бэлтгэлийнхээ үеэр шагайндаа бэртэл авсан тухай Японы төв хэвлэл мэдээлжээ. Одоогоор түүний бэртэл хүнд хөнгөн алин болох нь тодорхойгүй байгаа ч хоёр жилийн өмнө авч байсан бэртэл нь сэдэрсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард урамтай сайхан барилдаж Японы мэргэжлийн сумо бөхийн Макүчи зиндаанд түрүүлсэн Харумафүжи аварга цолны төлөөх хамгийн хариуцлагатай башёны өмнө бэртэл авсан нь фенүүдийнх нь сэтгэлийг түгшээгээд байна.
С.Намар