АТГ улстөрийн захиалгаар ажиллаад байна уу
Улсын наадам хоёрхон хоногийн дараа боллоо. Үүнтэй зэрэгцээд л өнөө л Н.Энхбаярын хэрэг амилаад босоод ирэх юм. Гайхалтай!!!
Гайхалтай гэсний учир үндэсний гэх тодотголтой болоод ч тэр үү өнгөрсөн Сар шинийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эх орондоо ирж улстөрчдийг бужигнуулж, хөдөлгөөнд оруулаад явсан. Энэ үеэр Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бөхийн өргөө”-нд Н.Энхбаярыг эвэртэй туулай харсан мэт эсвэл бүр өргөсөн дээр суучихсан мэтээр харж байсныг манайхан одоо ч санаж байгаа байх.
Ямартаа ч Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо магадгүй энэ баяр наадмаар ирэх байх гэсэн сэрэмжлүүлэг болгож авч хэрэгжүүлж байгаа ажил гэмээр зүйл бол АТГ-ын Н.Энхбаярын хэрэг гэгчийг дахин амилуулж босгож ирсэн явдал. Улстөрийн захиалга мэтээр харагдахаар… Тодруулбал: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг “Өдрийн сонин”-ы №168 (5120) дугаарт өгсөн ярилцлагадаа “Энэ түдгэлзүүлсэн хэргийг долдугаар сарын 04-ний өдрөөс сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн хийж шалгаж эхэлсэн” гэжээ.
Үүнээс үзвэл бүх нийтийн амралтын өдрөөр ямар шалтгаанаар энэхүү хэргийг дахин амилуулж босгож ирдэг юм бол гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Сонгууль дөхөх тусам энэхүү улстөрчдийн башир арга эхсэж өөртэй нь өрсөлдөхүйц гэж бодсондоо ч юм уу Н.Энхбаярыг эх оронд нь ирэх боломжийг улам хааж байгаа нь хачирхалтай. Ёстой л хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг Монголын улстөрчдийн хараа овоонд байсаар байгаа Н.Энхбаяр хөөрхий.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL: