ОМОГШИЛ

Монгол наадам дөхөөр ирлээ. Төрж, өссөн Монголоороо нэг сайхан омогшицгооё!

11223971_1460745627578488_6838426883891045647_n

ОМОГШИЛ

Зэрлэг тахь, аргаль, янгир сүлэлдсэн
Зэлүүд онгон цэвэр байгаль хосгүй яа!
Цэцэгт хангай, элст манхан хосолсон
Цэлмэг хөх тэнгэрийн орон биднийх ээ!

Хүчирхэг давилуун, хөх толбот бидний
Хөрсөн доорхи хөвд эрдэнэс барагдашгүй яа!
Хөвчин дэлхийд хөг аялгуугаа дархалсан
Хөөмийн түрлэг, хуурын татлага Монголынх оо!

Чинхүү дайчин өвөг дээдсээс улбаалсан
Цэцэн шударга үзэл санаа цуцашгүй еэ!
Чимэг болж ертөнцийн түүхэнд мөнхөрсөн
Чингис, Бат, Хубилай хаад биднийх ээ!

Асч дүрэлзсэн улаан залаат монголчуудын
Авъяас билэг, тархи оюун цаглашгүй яа!
Азийн цээжинд омог бардам ханхалзсан
Аатай, цуутай хаадын үр сад бид гайхамшиг аа!

Тиймээ!
Тиймээ бид гайхамшиг аа!
Тэнгэр заяатай монголчууд аа!
Цээжээ дэлдэн омогшицгооё!

Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих