Бүжиглэх үү (өгүүллэг)

passion-of-dance7858079402013-05-09-16-40[www.urlag.mn]Бүжгийн дугуй талбай.Болор бүрхүүл. Бүүдгэр гэрэлтэй танхим.Үдэшлэг. Зөөлөн аялгуу.
Шатаар буух хөлийн чимээ. Хөнгөн алхаа. Гялгар хар гутал. Идэрхэн харцны тусгал…
Буржгар үст. Урт хар даашинз. Оньсого шиг нүд. Галзууруулам улаан уруул.Ягаахан хацарт. Бодно. Хараал ид. Чи, ямар үзэсгэлэнтэй юм бэ?
Бүжиглэх үү.. Ичэнгүйрэл. Шанааг нь зөөлөн илбэв. Энгэр. Тэврэлт. Зүрхийг минь сонс.Чиний төлөө. Би чамд хайртай. Зөөлөн бүжиг. Эргэлдсээр. Нэг,хоёр…Чи миний цорын ганц… гурав, дөрөв..цааш
Урт шаргал үс. Богино хормой. Дэрвэгэр сормууст. Цэнхэр нүдэн. Солиором гоёмсог. Хурц сүрчиг.
Бодно. Чи зөвхөн минийх
Бүжиглэх үү. Ёжтой инээвхийлэнэ. Хацар дээр нь үнсэв.Чихэнд нь зөөлөн шивнэнэ. Хамгийн сайхан нь чи. Өөр хэн ч биш. Бүгдийг чиний төлөө. Би чамд хайртай. Зөөлөн бүжиг. Эргэлдсээр. Нэг,хоёр…Чи миний цорын ганц… гурав, дөрөв..цааш
Хүрэн шулуун үс. Ягаан бошинз. Сээтэн нүдэн. Яг цэцэг шиг сайхан. Турьхан бие, толигор цагаан арьс.
Бодно. Надад чамаас өөр хэн ч хэрэггүй.
Бүжиглэх үү. Баяртай мишээнэ. Эгмийг нь дагуулан энхрийлэв. Чи миний гүнж, би зөвхөн чинийх. Хорвоо ертөнцийг амлана. Сайхан үгс. Би чамд хайртай. Зөөлөн бүжиг. Эргэлдсээр. Нэг,хоёр…Чи миний цорын ганц… гурав, дөрөв..цааш
Шийдэмгий, энхрий, зөөлөн, нууцлаг…………………………харцнууд.
Урт богино, хонгор шар,намирсан бор, гил хархан……..гэзэгүүд.
Ногоон,Улаан,Цагаан,Саарал, өнгө өнгийн…………..даашинзнууд.
Эргэлдсээр… Нэг хоёр гурав дөрөв. Бүжиглэж буй бүсгүй бүрийнхээ мөрийг нь давуулан харна. Эргэлдсээр,эргэлдсээр, эргэлдсээр…
Буржгар үст. Урт хар даашинз. Оньсого шиг нүд. Галзууруулам улаан уруул.Ягаахан хацарт.
Бодно. Хараал ид. Чи, ямар үзэсгэлэнтэй юм бэ?
- Бүжиглэх үү?
- /Дуугарсангүй/
- Чи миний цор…..
- Чшшш, надад энэ үг чинь хэрэггүй. Хэтэрхий хуучраад, хугацаа нь дуусчихаж. Дооглонгүуй инээмсэглэнэ. Бүсгүй цааш эргэлдэнэ. Нэг, хоёр,гурав.

Э.Бүжинлхам


URL:

Сэтгэгдэл бичих