Тэтгэврийн хөгшид дээрэмчнийг саатуулжээ (видео)
Зэвсэгт дээрэмчин дэлгүүрээс гарч зугтахыг оролдсон боловч хаалгыг нөгөө талаас барьж байсан хоёр өвгөн түүнд саад хийжээ. Их Британийн Солфордод дэлгүүрийн дэргэдүүр өнгөрч байсан 78 настай Рон Смит өвгөн дээрэм болж буйг хараад гэмт этгээдийн замд хөндөлссөн аж. Эхлээд тэр өөрөө, дараа нь 72 настай Роберт Андерсоны хамтаар хаалгыг нам дарж байсан гэнэ.
Хаалгыг түлхээд дийлээгүй тул 19 настай дээрэмчин Лиам Рэдфорд өөр гарц хайж эхэлжээ. Агуулахын цонхоор гарахыг завдтал тэнд нь цагдаа нар хүлээж байсан аж. Болсон бүх үйл явдлыг дэлгүүрийн дотор болон гадна байрлуулсан хяналтын камерууд бичиж авчээ. Дээрэм хийсэн Рэдфорд хоёр жилийн ял сонссон бөгөөд өдгөө өргөст торны цаана гуниглан сууж байгаа гэнэ шүү.
URL: