Албан тушаалын хэргvvд Авлигатай тэмцэх газарт овоорчээ

Зулай, зулайгаа гишгэн тєрсєн гэдэг шиг ар, араасаа Авлигатай тэмцэх газрын хаалгыг татсан албан тушаалын гэмт хэрэгтнvvд тєрсєєр байна. Сvvлийн vеийн судалгааны дvнгээс харахад УИХ-ын гишvvд авлигад хамгийн их єртєх магадлалтай хvмvvсээр тодорчээ.  Магадлалыг бататгах маш олон гишvvд бий ч олонд танигдаад буй нь Д.Дондог тэргvvтэй, Х.Наранхvv удаатай тєрийн тvшээд билээ. Мєн Монголбанкны ерєнхийлегч Л.Пvрэвдорж, тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугар нар ч албан тушаалын хэргээр авлигатай тэмцэх газарт очжээ.

Д.СУГАР ТЄРИИН ЄМЧИЙГ ХАМГААЛАХ БИШ ХАЛААСАЛСАН УУ
Тєрийн ємчийг хамгаалж байх vvрэгтэй Д.Сугар єєрєє тєрийн ємчид гар дvрсэн хэрэгт татагдлаа. Тэрээр єєрєє ч “Тийм ээ, би авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа” хэмээн хэвлэлд хээв нэг ярилцлага єгчээ. Д.Сугарын хувьд тєрийн их хэмжээний мєнгє гадаадын компанид завших боломж олгосон буюу албаны эрх мэдлээ урвуулсан vйлдлээр АТГ-т шалгуулж байгаа аж. Тодруулбал, Дарханы хар тємєрлєгийн vйлдвэрээс Эрдэнэт vйлдвэрт шууд нийлvvлэгдэх ганбємбєлгийн бэлдцийг гадаадын компаниар зуучлуулан нийлvvлж, тус компанид их хэмжээний мєнгє завших боломж олгосон хэргээр байцаагдаж буй гэнэ. ТЄХ-ны дарга, тєрийн ємчит дээрх хоёр vйлдвэрийн хоёулангийнх нь ТУЗ-ийн даргын хувьд Д.Сугар ганбємбєлєгийн бэлдэц нэг vйлдвэрээс нєгєє vйлдвэрт шууд нийлvvлэгдэхийг мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Тэгсэн хэрнээ дунд нь гадаадын зуучлагч компани оруулж ирсэн байна.

Д.Сугар даргын энэхvv шударга бус vйлдэлд ТЄХ болон vйлдвэрийн ажилтнууд ихээхэн дургуйцэж байгаа аж. Тэдний дунд Д.Сугарыг албаны эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал ил далд явагддаг гэх явган яриа их гарах болсон байна. Тиймээс ч шударга бус vйлдэлтэй эвлэрэхгvй гэдгээ эх сурвалжууд хэлж байгаа юм.

АРВАНТЭРБУМЫН ХЭРЭГ
УИХ-ын гишvvн Х.Наранхvvг арван тэрбумын хэргээр АТГ-т шалгаж байна. Тvvнд “Эрдэнэт” vйлдвэрийн захирлаар ажиллаж байх 2000-2007 оны vед их хэмжээний мєнгє хувьдаа завшсан гэх vндэслэлээр мєрдєн байцаалт явуулж эхэлсэн байна. Тvvний энэ хэрэгт Монгол банкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж холбогдоод байгаа юм. Л.Пvрэвдоржийн хувьд ТЄХ-ны дарга байхдаа Х.Наранхvvтэй хамтран арван тэрбумын хэргийг vйлдсэн байж болзошгvй хэмээн хардаж байгаа аж. АТГ-ынхан тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрvvлсэн гэдгийг хэлж байна.

Д.ДОНДОГ ГИШVVНИЙ ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА
Газрын хууль бус наймаа эрхэлж, олсон мєнгєє намынхаа сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэргээр УИХ-ын гишvvн Д.Дондог АТГ-т шалгагдаад удаж байна. Энэ хугацаанд тvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх саналыг Улсын Ерєнхий Прокуророос гурван ч удаа оруулж ирээд байгаа юм. Д.Дондог гишvvний хувьд хууль бус газрын наймаагаар олсон 2,6 сая ам.доллараа намын нєхєддєє єгсєн талаархи мэдээллvvд хэвлэлээр гараад буй. Мєн єнгєрсєн сонгуулийн санхvvжилтээ ч дээрх аргаар олсон гэж хардагдаж байгаа юм. Тvvний энэ хэрэгт “Сум бар” компаний захирал А.Батбилэг гэгч оролцжээ. Д.Дондог гишvvн тухайн vед тvншvvддээ “Манай нам ялж, УИХ-д олонхи болсон нєхцєлд танай газрын асуудал, цаашдын ажилд чинь бидний зvгээс тусалж дэмжинэ” хэмээж байжээ. Тvvний адил МАН-ын єєр хоёр ч гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх тухай яриа ч прокуророос сонсогдож байв.

“Авлигын тухай ярихаар дарга уурладаг болсон гэнэ. Энэ vгийг тод дуугаар хэлмэгц л царай нь бараагаад бvр муужирч унах шахдаг хvн цєєнгvй ажээ. Ялангуяа уншигч та хэн нэгэн улс тєрчтэй яриад vзээрэй. Аягvй бол бухимдахдаа алгадаад авч мэднэ шvv” хэмээн нэгэн хэвлэлд бичжээ. Vнэхээр vнэнийг олоод єгvvлчихсэн байгаа биз. Авлига гэдэг єєрєє албан тушаал, эрх мэдлийг дагадаг хойно УИХ-ын гишvvд ийм хэрэгт холбогдох нь арга ч vгvй юм. Гэвч Авлигатай тэмцэх газар хэмээх бие даасан байгууллагыг байгуулан ажилласнаас хойш улс тєрчдєєс авлигын хэргээр шийтгэгдсэн удаа бараг байхгvй. Ар, араасаа л факт дагуулан авлигын хэргээр шалгагдах болсон гишvvдийн хувьд ч энэ байгууллагаасаа айхаа байчихаж. Бvр зарим нь бахдалтай нь аргагvй “Намайг АТГ шалгаж байгаа нь vнэн” хэмээж байгаа бол зарим нь “Намайг АТГ-т шалгаж байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирээгvй байна” гэх зэргийн юм ярьсан шиг сууцгааж байх. Тэдний хууль бус vйлдлийн талаар нотлогдож, батлагдсан факт байгаад ч хэрэг алга. Уг нь АТГ vvргийнхээ дагуу vнэнч шударга ажилладагсан бол єнєєдєр хэрэгт холбогдсон эрхмvvдийн зvрх нь зогсох гээд байж байх байлаа. Дээр дурьдсан хэргийн эздийн хууль бус vйлдэл ч гэсэн ингэсхээд л замхрах болов уу. Тэд єдийд хариуцлага хvлээхгvй байх арга замаа аль хэдийн зурчихсан, инээгээд сууж мэдэх л юм.

С.Ван


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих