С.Дэмбэрэл сайд болж мэднэ
Ерөнхий сайдын эзгүйд МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасах шийдвэрийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл гаргалаа. Наадмын өмнө Засгийн газраа огцруулах нь бараг тодорхой болж байх шиг байна.
Хэн хэн, ямар сайдын суудалд тухлах нэр ус нь ил гарсан байгаа юм. Харин БОНХАЖ-ын сайдын суудлыг ИЗНН-д өгөх бөгөөд дэд сайд М.Хүрэлсүх үү, эсвэл С.Дэмбэрэл үү гэдэг нь анхаарал татаж байна. МАН-ын сайдуудыг унагах гэж байгааг ИЗНН-ын С.Дэмбэрэл гишүүн баталж, “Надаас Байгаль орчны сайд болох уу гэж асуусан” хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: