35 настай эр 6 настай охинтой гэрлээд шүүхийн хаалга татлаа
Хорвоо дэлхий дээр бидний ойлгохгүй зүйлс зөндөө. Үүний нэг нь насанд хүрсэн эр насанд хүрээгүй балчир охинтой гэрлэх явдал юм. Ийм үзэгдэл ихэвчлэн ядуу орнуудад их гардаг. Ийм гэрлэлтийг өнөөдөр дэлхий нийтээр буруутган хориглосоор байгаа ч гарсаар буй.
Энэтхэгт саяхан 35 настай Ратан Лал Харх гэх эр зургаанхан настай охинтой хуримаа хийжээ. Гэвч гэрлэлтийн дараа тус улсын цагдаа нар, Ратан Лал Хархыг баривчилсан байна.
Сүйт бүсгүй буюу 6 настай охины эцэг эх ядуу учир мөнгөний төлөө охиноо гэрлүүлэхээр сүйт залуутай тохиролцсон учир энэхүү гэрлэлтболсон байжээ. Одоо 6 настай Нат охин хүний гэргий болсон ч насанд хүрээгүй тул эцэг эхтэйгээ амьдарч байна. Харин Ратан Лал Хархыг шүүхээр шийдвэрлэж ял оноох юм.
Мэдээж, энэхүү гэрлэлт нь энэтхэгийн уламжлалт ёсны нэг гэх боловч өнөөдөр ийм ёс зүйгүй уламжлалуулыг халахыг дэлхий нийт уриалж байгаа билээ.
Buzznews.mn
URL: