Шарлотте гүнжийг загалмайлах ёслолд Брэдийн гэр бүл оролцоно
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт Миддлтон нар ирэх сарын эхээр хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан гүнж Шарлотте Элизабет Дианаг загалмайлахаар болжээ.
Энэхүү загалмайлах ёслолд Британийн хатан хааны гэр бүл оролцохоос гадна ханхүү Уильямын урилгаар холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар оролцох бослон байна.
Мөн ханхүү, жүжигчдийг хүү Жорж Александр Луигийн хоёр насны төрсөн өдрийн баярт оролцохыг урьсан хэмээн хатан хааны ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ханхүүгийн төрсөн ирэх сарын 27-нд болох юм. Энэхүү саналыг “Брэдийн гэр бүл талархан хүлээн авчээ.
URL: