Г.Сарангэрэл буруу хүнээс мөнгө нэхэмжилжээ

8ba7ffcfac387ddbigХар тамхичин, биеэ үнэлэгч нэрийг зүүж, улмаар хорих ангид ял эдэлж байсан Г.Сарангэрэл гэгч эмэгтэй эрх чөлөөтэй болсон яваа. Тэрбээр сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой байсан гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон байдаг. Өөрөө ч дотны харилцаатай байсан талаараа ярьсан удаатай.

Түүний нэр хүндэд халдаж биеэ үнэлэгч, хар тамхичин хэмээн олонд зарласан гишүүн О.Баасанхүүгээс нэр төрөө сэргээлгэхээр тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд гомдол гаргасан билээ. Гэтэл шүүхээс эл асуудлыг авч хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай.

Харин эх сурвалжийн хэлж буйгаар Г.Сарангэрэл О.Баасанхүүгээс биш, Х.Тэмүүжинээс тэр тэрбум төгрөгөө нэхэмжилж, нэр төрөө сэргээлгэх ёстой гэдгийг хэлэв. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих