Канад Оросын эсрэг хоригоо чангатгавКанад Оросын эсрэг хоригоо чангатгав
Канадын эрх баригчид ОХУ-ын эсрэг хоригоо чангатгав. Тус улсын Засгийн газрын вэб сайтад Оросын эсрэг хоригт өөрчлөлт оруулсан тухай мэдэгдлийг тавьсан байна. Тодруулбал хориг тавьсан хүний тоог гурваар, Оросын “Газпром” зэрэг 4 компанийг нэмж оруулжээ. Үүнд Евроазийн залуучуудын холбооны тэргүүнүүд болох А.Дугин, П.Канищев, А.Коваленко зэрэг хүмүүсийг оруулсан байна.
Канадын эрх баригчид анх өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын эсрэг хориг тавьсан билээ. Ингэхдээ Оросын долоон гэр бүл, Крымд хариуцлагатай алба хашдаг гурван хүнийг Канадад нэвтрэхийг хориглосон бөгөөд дараахан нь уг жагсаалтад 14 хүнийг нэмж оруулсан юм.
URL: