Америкийн түймэр улам газар авсаар /фото/
АНУ-ын Вашингтон мужид агаарын температур хэт халж, салхины хурд их байгаа нь ойн түймрийг улам бүр өдөөж байна. Тус мужийн иргэдийн хэдэн арван эзэмшил галд шатжээ. Ойн түймэр орон нутгийн цагаар ням гаригийн үд дундын үед Веначи хотын орчмоос эхэлсэн байна. Даваа гаригийн байдлаар түймэр хяналтнаас гарч хүрээгээ тэлсээр байгаа юм.
Сийтлээс зүүн тийш 190 гаруй км-т хэдэн зуун оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлсэн байна. Түймэртэй тэмцэж буй 3 гал сөнөөгч хөнгөн бэртэл авчээ. Одоогоор оршин суугчид бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна. Холбогдох албаны хүмүүс түймрийн шалтгааныг тодруулахаар ажилласаар байна. Ойролцоогоор 10,3 км кв талбай түймэрт шатжээ.
C.Энэрлэн
WWW.ZONE.MN
URL: