ЖАГСААЛЫН ҮЕЭР АМЬ ҮРЭГДСЭН ЗАЛУУСТ ХӨШӨӨ БОСГОХЫГ ШААРДАВ

Сонгуулийн дүнг эсэргүүцсэн 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаалын үеэр амиа алдсан залуусын ар гэр, “Гал үндэстэн холбоо”, Бүгд найрамдах намын төлөөлөл долоон жилийн өмнөх энэ өдрийг сануулж мэдээлэл хийв.
olloo_mn_1435727698_7-10
Тэд жил бүрийн долдугаар сарын 1-нд хэргийн буруутныг олох, хохирогчдыг цагаатгах шаардлагаыг төр засагт тавьдаг юм. Энэ удаа ч мөн дээрх шаардлагуудыг тавьж, амиа алдсан таван залууст зориулж хөшөө босгохыг хүслээ. Мөн хэлмэгдсэн хүмүүсийн хохирлыг барагдуулж, цаашид уг үйл явдлыг давтагүйн тулд шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэцгээв.

Жагсаалд оролцож хоригдож явсан Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн, Бүгд найрамдах намын дэд дарга Б.Хосбаяр “Жагсаалын үеэр хомроголон баривчилсан 300 хүний нэгийг нь ч цагаатгаагүй. Би ч тэдний нэг. Буудах тушаал өгсөн эзэн нь тодорхой,С.Баяр гэдгийг бүгд мэдэж байгаа. Долоон жилийн турш энэ талаар ярьж байхад яагаад түүнд хариуцлага тооцдоггүй юм бэ. Дахиж долдугаар сарын 1-ний явдлыг давтахгүйн тулд сонгуулийн хуулийг бүх нийтээр хэлэлцүүлэх ёстой” гэв.

Зууны мэдээ
Б.Заяа

URL:

Нэр: ZOCHIN Огноо: 2 July 2015

demjij baina. ard tumeneer songuuliin huuliig heleltsuuleh heregtei. namiin jagsaaltiig horigloh heregtei

Сэтгэгдэл бичих