Баруун хойд талын хар овоохой буюу ”Роснефть”
Хэдхэн хоногийн ємнє тvлш шатахууны vнэ литр тутамдаа 90 тєгрєгєєр нэмэгдчихэв. Монголын нефть бvтээгдэхvvний зах зээлд иймэрхvv vнийн гэнэтийн єсєлт бол бараг хэвийн болсон зvйл учраас гайхширч гаслаад байх юм огт биш л дээ. Ёстой нєгєє ирж л байдаг явж л байдаг гэдэг шиг vнэ нь нэмэгдэж л байдаг, харин буурах тал дээр бол саналтгvй. Нефть импортлогчдын энэ мэт ааш аягт манай хэрэглэгчид дасчихсан тєдийгvй, бvр хvлээн зєвшєєрєєд сурчихсан билээ. Дуу дуугаа авалцаж байгаад дураараа дургидаг газар бол нефть импортлогчид гэдгийг тvмэн олон нь байтугай тєр засаг нь хvртэл мэдэхийн дээдээр мэддэг. Гэсэн хэрнээ тэдэнд дунд чємгєєрєє жиргэх бололцоог нь алга тосон тавьж єгсєєр ирсэн.
Роснефть vнээ нэмсэн эсвэл нийлvvлэлтээ багасгасан гэх ганцхан хариулт vнийн єсєлтийн бэлээхэн стандарт халхавч болсоор удаж байна. Тийм учраас хэрэглэгчдийн хувьд vнэ яагаад нэмэгдэв гэж асуух нь амны гарз тєдийгvй бараг онигоонд орно.
Уг нь энэ талаар асууж тодруулж, зохицуулалт хийж байх учиртай Газрын тосны хэрэг эрхлэх газар гэж байдаг гэсэн бvдэг бадаг сураг байдаг юм. Энэ газрынхан хааяа нэг зурагтын дэлгэцээр ниргэсэн хойно нь хашгирч байх нь харагддаг болохоос яг бодитой ямар ажил хийдэг нь тодорхойгvй. Ингэх байсан юм, гэтэл ингээд нэмчихсэн байна гэж vглэсэн дуулсан наалдацгvй яриагаар vнийг зохицуулна гэж лав vгvй байх. Ажил хэрэг гэдэг араас нь бус урд нь явж байх учиртай атал дандаа ингэж хойноос нь цув нємєрч байдаг Газрын тосны хэрэг эрхлэх газрыг бvр татан буулгах тухай санал ч хэвлэл мэдээллээр нэг бус удаа гарч байсныг санаж байна. Энэ жилийн хавар зуны зааг, хєдєє хот, хєгшин залуугvй ногоо цагааны ажлаа амжуулдаг vеэр шатахууны хомсдолд орж, арайтай л адуу, vхэрт анжис хєллєсєнгvй.
Энэ удаагийн vнийн єсєлтийн талаар Газрын тосны хэрэг эрхлэх газрынхны хэлж байгаа тайлбарыг сонсоё. “Газрын тосны газраас тооцоолон нэг литр тутамд 50-60 тєгрєгєєр нэмэх боломжтойг нефть импортлогчдод хэлсэн. Гэсэн ч импортлогч компаниуд 90 тєгрєгєєр нэмжээ. Тиймээс энэ vнийг эргvvлээд буулгах боломжтой” хэмээжээ. Эндээс анзаарагдаж байгаа нэг юм гэвэл импортлогчид боломжит vнийнхээ дээд хязгаар буюу 60 тєгрєг дээрээ давраад 30 тєгрєг нэмчихжээ. Єєрєєр хэлбэл, литр тутмаас олох боломжит ашиг дэрээ 30 тєгрєгийн ашиг нэмж олохоор ойлгогдож байна. Манай улсын нэг сарын шатахууны хэрэглээ 60-70 мянган тонн байдаг. Хэрэв ийм маягаар тооцож vзвэл 2.1 тэрбум тєгрєгийн нэмэлт ашиг олохоор харагдаж байгаа юм. Мєнгєнд дургvй хэн байх вэ. Гэхдээ учир жанцан бий. Аль алийгаа бодсон алтан дундаж гэж бас бий. Ёс ёмбогор тєр тємбєгєр учраас vнийн зєвшилцєл гэж юм баймаар санагдаад байгаа юм. Тэгдэггvйгээс л импортлогч компаниуд хоорондоо утсаар ярьж vгсэж байгаад vнээ нэмчихдэг гэсэн хар сэр амилаад байгаа юм шvv дээ.
Хэрэглэгчдийн хувьд бол Роснефть гэж нэг монополь мангасаас л болоод vнэ нэмэгдээд байгаа гэсэн ойлголт тєлєвшиж байх шиг байна. Vнэхээр ч нохойд барьдаг мод гэдэг шиг vнэ нэмэгдэх шалтгаан бvрийн эхэнд Роснефть гэсэн нэр ёс юм шиг дурдагддаг учраас тэр. Тэгэхээр монголчуудын хувьд Роснефть бол муу л бол баруун хойд талын хар овоохой нь юм. Ахиад уулзахгvй улаан нvvр шиг ирсэн хойноо буруу бvхнээ Роснефтэд тохдог болохоор энэ импортлогчид жудаггvй хvмvvс бололтой.
Гэвч манай импортлогчдын vнийн єсєлтийн хариуцлагыг єєр дээрээ эчнээ хvлээж, чихээ халууцуулж суудаг Роснефтийнхэнд бас баярлах шалтгаан байгаа гэдгийг мартаж болохгvй. Ямартай ч тэд газрын тосны бvтээгдэхvvнээр 100 хувь гадны хараат монголчуудыг гал алдуулчихалгvй єдий хvргэсэн ачтай. Газрын тосны чиглэлээр Орос байтугай дэлхийн том компанид тооцогдоно. Бvхэлдээ тєрийн мэдлийн байсан энэ аварга акулыг хувьчлах шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргаад байгаа. Энэ хувьчлал 2017 онд бvрэн хийгдэх бололтой. Гэвч энэ компанийн хувьцааны 25 хувийг худалдах ажил 2011 оноос эхэлж байна. Єєрєє хэлбэл, хувьчлал одоо эхэлж байна гэсэн vг. Харин зургаан жилийн дараа 100 хувь хувийн ємч болно гэсэн чиглэл байгаа. Тэр цагт л харин бид тэнцвэр алдаж мэднэ. Мєнгєтэй хvн луувангаа иднэ vv лаагаа иднэ vv гэдэг шиг крантаа хаачихаад аманд багтах vнээ хэлээд зогсож байвал яана.
Гэхдээ Оросын Засгийн газар энэ компанийн алтан хувьцааг эзэмшигч байх магадлалтай. Ингэснээр компанийн талаар онцгой шийдвэр гаргахад нєлєєлєх эрхтэй байна гэсэн vг байх. Нефтийн салбар бол улс орны аюулгvй байдалтай холбоотой стратегийн сал-бар. Тиймээс энэ салбар дахь тєрийн оролцоог хадгалж vлдэх нь манайхаас бусад аль ч улс орны хувьд чухал байдаг бололтой юм билээ.
Монголчууд хvний хуучин дээлийг шинэ гэж ярилцдаг. Роснефть бол бидний хувьд хуучин танил. С.Баярыг Ерєнхий сайд байх vед Мянганы замын дагуу шатахуун тvгээх 100 станц барих, манай нефть бvтээгдэхvvний зах зээлийн 10 хувийг эзэмших санал тавьж байсан удаатай. Гэвч хуучин андынхаа энэ саналыг тэгж ингэсхийгээд замхаруулсан ч саяхнаас эргэн сєхєгдєєд байгаа. Зах зээлээ оросуудаас хамгаалж байгаа нь тэр юм гэсэн. Тэртэй тэргvй бид тэдний нефть бvтээгдэхvvнээс 100 хувь хараат юм чинь мянганы зам дагуу хэдэн шатахуун тvгээх станц бариулсаны тєлєє хараат болох нь ч юу юм.
Асуудлыг дотоодын импортлогчдын ая таалалд нийцvvлэхийг илvvтэйд vзсэн энэ шийдвэрийн араас “Роснефть” нэгтгэлийн ерєнхийлєгч Эдуард Худайнатов саяхан захидал ирvvлсэн нь олон хvний эгдvvг хvргээд байгаа. Э.Худайнатов Монголын нутаг дэвсгэрт нефть бvтээгдэхvvний бєєний салбараа нээж, мєнєєх мянганы замын дагуу барих шатахуун тvгээх станцууд барих сонирхлоо дахин илэрхийлжээ. Манай хэвлэл мэдэээллийнхэн энэ захидлыг тулган шаардсан хэмээн тодотгоод байгаа ч ямар ч бизнесийн байгууллага ажил хэргийн иймэрхvv саналыг тавих нь хэвийн зvйл.
Нефтийн бvтээгдэхvvний импорт худалдаа vндэсний компаниудын гарт байлаа гээд давуу илvvрхэл юу байгаа юм бэ. Харин ч дуртай цагтаа vнээ vгсэн нэмдэг, монополь vйлчилгээг тулгадаг, vе vе хомсдол нvvрлэдэг гээд хэрэглэгчдийг гонсойлгодог нь лав гавьяа биш байх. Єєрсдєє тєгс тєгєлдєр vйлчилгээг vзvvлж чадахгvй бол єрєєлийг бас адлах хэрэггvй л байхгvй юу.
Дугаар шилжих мєчид шатахууны vнэ литр тутамд 30 тєгрєгєєр хямдарсан тухай мэдээ ирлээ.
П.Булган
URL: