АТГ, Тагнуулын ерөнхий газар хамтран Н.Алтанхуяг гишүүнийг баривчлахаар бэлтгэж байна

altanhuyg511281619201411231251УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт  Тагнуулын ерөнхий газраас  зарлан дуудах хуудас дахин явуулжээ. Тодруулбал, тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Пүрэвмаагийн гарын үсэг бүхий зарлан дуудах хуудас энэ сарын 26-нд очсон байна. Хуудаст бичсэнээр, Н.Алтанхуяг гишүүнийг өчигдөр буюу энэ сарын 29-ний 16:00 цагт Тагнуулын ерөнхий газрын иргэдийн хүлээн авах байранд ирсэн байхыг мэдэгджээ. Хэрвээ дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй тохиолдолд ЭБШХ-д заасны дагуу албадан ирүүлэх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьснаас үүдэлтэйгээр АТГ-тай сөргөлдөх болсон Н.Алтанхуяг гишүүнийг Тагнуулын ерөнхий газраас ийн дуудаж эхэлжээ. Үүнийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбон ярих нэгэн ч байна. Сүүлд авсан мэдээллээр, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар хүч хавсран Н.Алтанхуяг гишүүнийг баривчлахаар бэлтгэж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.


URL:

Нэр: bat yandan Огноо: 30 June 2015

huyagaa zugtaarai

Нэр: Anonymous Огноо: 26 July 2015

amjihuu hudlaa setsaatslaal bh uym daa

Сэтгэгдэл бичих