Н.Алтанхуягийн хөлд чирэгдэж олон хүн ял авах нь

99c7eadea1b627eboriginal Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж байсан нь саяхан. Ийнхүү удаан хугацаад хорьж байгаад сулласан ч хэргийг заавал таслаж түүнд ял өгөхөөр улайрч байгаа нь бүхий л зүйлээс илт. Л.Гансүх болон бусад хүмүүс энэ хэрэгт ямар ч буруугүй гэдгийг нотолж удаа дараа хэвлэлээр мэдээлсэн. Хэдийгээр буруугүй байлаа ч Н.Алтанхуягийг шалгах цагдах үүднээс ийнхүү Л.Гансүхийг яллахаас өөр аргагүй хэмээн эх сурвалж мэдээлж байна. Энэхүү эх сурвалжийн мэдээлснээс харвал үнэхээр их хэлмэгдүүлэлт орчин цагийн хэлбэрээр манай улсад ноёлж эхлэснийг төвөггүйхэн гэрчилнэ.

Н.Алтанхуягийг цагдах шалгахдаа тулвал маш олон хүнийг хэлмэгдүүлж байж сая биелэлээ олох нь гарцаагүй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурийг цагдан хорьж, улмаар үргэлжлүүлэн шалгаж буй. Мөн “Эрдэнэс Таванолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ч өдгөө цагдан хориод буй. Аль аль талдаа ял авах магадлал өндөр. Яагаад гэхээр Н.Алтанхуягийг шалгах яллах ажиллагаа эхлээд удаж байна. Тэгэхээр эдгээр нөхдийг хорьж, яллаж байж л Н.Алтанхуягийг “намнах” гэсэн хэрэг. Бүр цаад агуулгаараа бол АН дотор өндөр авчихсан “Алтангадас”-ыг бүр мөсөн буулгаж авах гэсэн стратеги ажиллагаа мөн байх. Я.Батсуурийн хувьд ч энэ тал дээр хэвлэлээр хатуухан дуугарсан.

Нөгөө талаар дэлхийн нөгөө бөөрөнд бөөлж байж 1.5 тэрбум ам.доллар авчирсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ч Н.Алтанхуягийг яллахад хөрс суурь нь болж таарна. Энэ мэтчилэн нийслэлд ч энэ төлөвлөгөөнд орчихсон эвэртэн туурайтнууд битүүхэн түгшиж суугааг нуух юун.

 

 

Ч.Дорж

 


URL:

Сэтгэгдэл бичих