Ц.Нямдорж “Н.Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг бол¬сон” гэв…
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн өнцгүүд
Өнцөг №1: Увс аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул… Бусдын жишгээр Улаангомоос Ленинградын цагаан шөнийг зорив.
Өнцөг №2: В.Путин, Д.Медведевийг хуульч болгосон сургууль өгөөжөө өгсөн… Мэргэжил, эхнэр гээд азын тэнгэр ивээсэн гэнэ лээ.
Өнцөг №3: Цэл залуухан Ц.Нямдорж Ерөнхий прокурорын газарт томилогдов… Эндээс л хахир хатууг сурсан хүн.
Өнцөг №4: Цуутай 3 генералын гар дамжиж, элдүүлж байж өнөөдрийн байр сууринд хүрэх эхлэлээ тавьсан… Азтай дамшиг.
Өнцөг №5: Yндсэн хуулийг “өөрчилж” өлгийдөлцөж явахдаа ээжийгээ алдаж байлаа… Л.Гүндалай мэт нь харин түүгээр нь шоудсан.
Өнцөг №6: Гадаадын тагнуулаар цоллуулж байлаа… Л.Гүндалайг од болгосон хүн.
Өнцөг №7: “Спирт”-ийн наймаачид жаахан тодрохын тулд юу хэлж явах нь түүнд сонин биш байсан гэдэг… Гэхдээ л сэтгэлээ онгойтол яримаар байсан даа.
Өнцөг №8: Арчаагүй архичингаараа дуудуулж явсан… “Муу санаатай архичин” гэж өөрийгөө тодорхойлсон.
Өнцөг №9: Тагнуулчаар цоллуулах гараа нь М.Энхсайханы засаг сөрөг хүчнээ тагнаснаас үүдэлтэй гэдэг… Шалгалтын ажлын хэсэг ахалж байснаас тэр.
Өнцөг №10: Тагнуулч Баатар ажлаасаа “хусагдаж”, Ц.Нямдорж сайдаараа үлдсэн… Уг нь тагнуулч хүн мөн бол шоронд орох байсан.
Өнцөг №11: Сайд одоо Баатарыг өрөвддөг… Хүний гар хөл болж явахын хорыг яс махаараа мэдэрсэн болохоор тэр.
Өнцөг №12: Хуульзүйн сайдаар дөрвөнтөө нахисан цорын ганц улс төрч… 17 жил улсын нууцтай харьцаж яваа.
Өнцөг №13: Хэлсэн ярьснаас нь эх орон, элгэн нутаг үнэртдэг гэдэг… Түүнээс өөр эх оронч монголд үгүй мэт.
Өнцөг №14: Монгол Улсын гавьяат хуульч… Уран барилгад улаан хоббитой.
Өнцөг №15: Ц.Ням¬дорж Г.Алтан хоёр “азаартав”… Г.Алтангийн доогуурх явдал ийм үр дүнд хүргэж байхгүй юу.
Өнцөг №16: Жигүүрийн нэр барьж албан тушаалын шантаж хийдэг гаруудыг буудчихмаар байна… Дорбинк Нямка.
Өнцөг №17: Жигүүрийг татан буулгахад юу саад болдог байсан бэ… Амыг нь хаах гээд өөрөө гараа өргөөд дэмжсэндээ бантаад байсан юмаа.
Өнцөг №18: Мэдээж Ц.Нямдоржид шувууны байтугай автомат буу атгуулчихсан ч яах ч үгүй… Ам мэх гэж үүнийг хэлнэ.
Өнцөг №19: УИХ-ын даргаар ажиллахдаа багагүй хууль засаж амжсан… Өөр хэн үүнийг зүрхлэх вэ.
Өнцөг №20: “Гандирс” хороолол нэрээр 2 тэрбум доллар цохих гэж байгааг зогсоосон гэдэг… УИХ-ын даргын суудлаараа хариугаа төл гэж шахсан гэгддэг.
Өнцөг №21: Тvvхэнд анх удаагаа хvсэлтээрээ огцорсон УИХ-ын дарга… Намынхаа 14 урвагчийн хүчээр огцорсон, уг нь.
Өнцөг №22: “Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг бол¬сон” гэв… Н.Энхбаяр өөрийг нь олигархиудын тоонд оруулсан.
Өнцөг №23: “Амны билгээс ашдын билэг“ хэмээсэн… Хоржооноороо давах хэрүүлч энэ 100 жилд төрөөгүй байна.
Өнцөг №24: Ингээд Н.Энхбаяртай үй зайгүй нөхөрлөлөө тас татсан… Одоо тэд бие биенээ зайнаас хурцалдаг.
Өнцөг №25: Хэвлэл мэдээлийн хэрэгсэл эзэмшдэггүй “цор ганц” улс төрч… Тэртэй тэргүй хэвлэлийнхэн өөрсдөө сайдыг зорьдог.
Өнцөг №26: Тавантолгойд тээврийн компанитай гэгдэх болов. Хувьдаа тэмээ ч байхгүй. Ганц зуслангийн байшин эзэмшиж, түрээсийн байшинд амьдардаг гэнэ лээ.
Өнцөг №27: Х.Тэмүүжинтэй толгойтой толгойгүйгээрээ үзэлцэв… Ноён хүүхэдтэй доошоо орох хэрэггүй л байхгүй юу.
Өнцөг №28: Гөлөг шиг юм УИХ-д орж ирж суучихаад цор цор гээд байхаар яах вэ… Гөлөгөнд уг нь яс хаяад өгчүүл..?
Өнцөг №29: Ардын жүжигчин А.Долгортой “Аав, ээж хоёр минь”-ийг хоршин дуулав… Брэнд болсон гэж байгаа.
Өнцөг №30: Б.Хурцын асуудалд хуруу бүү хэл хошуугаа ч хүргээгүй гэсэн… Тэр үүнийгээ мэдэлгүй дээ.
Өнцөг №31: Алдарт 7-р сарын 1-ны буруутныг УИХ-ын гишүүн Д.Энхбат хэмээн зарлаж байсан… Харин Д.Энхбат гишүүн загас мэт.
Өнцөг №32: Сайд хүн буудсан цагдааг өмөөрөв… Нохойд барьдаг мод шиг болсон салбарынханд нь ч гэсэн хохирол байсан болоод тэр.
Өнцөг №33: Ж.Сүхбаатар гэдэг гишүүн хүүхдэд ухамсарын шанаа өгсөн гэсэн… Хүүхэд чихэрт дуртай байлгүй яахав.
Өнцөг №34: Хатуу, ширүүн үгээрээ өөртөө үргэлж Гүндалай шиг дайсан бэлддэг… Бас Н.Энхбаяр шиг ч дайсан олонтой.
Өнцөг №35: Хөвөнд боосон чулуу гэж хэнийг хэлдэг вэ… Ц.Нямдоржийг.
Өнцөг №36: Яагаад… Харсан болгоноо загнаж, зандраад болохгүй бол боож унадаг учраас.
Өнцөг №37: Ц.Нямдорж сайд хүүхэнд “нугас”-гүй… Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол “ажил”-даа няхуур.
Өнцөг №38: Хамтарсан засгийн шаазан хагарсныг зарласан… Женко л давраад байгаа юм.
Өнцөг №39: Д.Дорлигжав гээч нутгийн хүү нэр хүндэд нь байнга зүүлт болдог… 2 ээж нь үй зайгүй үерхэж явжээ.
Өнцөг №40: Хууль нь Нямкад Прокурор нь Дорлигоод байна даа… Энэ бол Увсын фракц эрүүгийн ертөнцийг атгаж байна гэсэн үг.
Өнцөг №41: Өнөөг хэр хотжоогүй гэдэг юм билээ… Дур хүрвэл дуу дуулчих, дургүй хүрвэл хүн заамдчихаас сийхгүй “хөдөөний хүн”.
Өнцөг №42: Чимэд хуульчийг таалдаггүй ч аргагүй хүлээн зөвшөөрдөг… Өөр хүлээн зөвшөөрөгдөх хүн гарахгүй дэг ээ.
Өнцөг №43: Адайр ааштай гэдэг л юм… Монголын ард түмэн Нямкагийн аашаар цай сүлэх биш дээ.
Өнцөг №44: Яамныхаа албан хаагчдыг харцаараа хөдөлгөдөг… Өөрсдөө ухамсраараа хөдөлдөггүй болохоор тэр.
Өнцөг №45: Нутгийн дүү С.Жавхланг ухаантай бай гэж загнасан гэнэлээ… Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ.
Өнцөг №46: Ц.Нямдорж Монголын улс төрд “Ганцаардсан чоно” байхаа больсон… Үүнийг түүхийн шарласан хуудас гэрчилнэ.
Э.Болор
URL: