“KFC”-гийн шарсан хархыг шинжилжээ

527-1435217295harhВАШИНГТОН. /BGRNews/. Өнгөрсөн долоо хоногт гэрийнхээ ойролцоох “KFC”-гээр үйлчлүүлсэн Калифорни муж улсын оршин суугч нэгэн залуугийн хоолонд шарсан харх шиг зүйл гарч ирсэн дүрс бичлэг интернэтээр тархаж, шуугиан дэгдээсэн билээ. Гэсэн хэдий ч “KFC” уг шарсан хулгана шиг зүйлд ДНК-гийн шинжилгээ хийж, хулгана шиг хэлбэртэй тахиа болохыг тогтоосон байна.
Хэрэглэгчийн өмгөөлөгч тухайн бүтээгдэхүүнийг лабораторид шинжлүүлэхээр илгээсэн бөгөөд эрэгтэйн хэлсэн шиг харх биш, харин тахиа болохыг тогтоосон албан ёсны дүнг бид хүлээн авсан гэж “KFC” компани “АВС” мэдээллийн агентлагт өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Гэхдээ хоолноос нь шарсан харх гарч ирсэн гэх энэ дуулиант хэргээс “КFC” нэр цэвэр мултарлаа гээд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бүх хэрэгт буруугүй гэсэн үг бишээ. Шарсан хархнаас хэд дахин илүү шуугиан тарьсан “Double Down Dog” хэмээх хоолтой холбогдсон хэргийн эзэн нь энэ компани юм шүү гэдгийг бүү мартаарай.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих