Газрын тосны салбарын зөвлөгөөн болж байна

газ“Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөн өчигдөр Дорнод аймагт эхэллээ. Зөвлөгөөнийг Газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Дорнод аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд болон агентлаг хэлтэс, төрийн байгууллагын ажилтнууд оролцож байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ ”Дорнодчуудын хүсэн хүлээж буй зүйл бол газрын тосны тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөлд тусгагдсан газрын тосноос орж байгаа орлогын 5-10 хувийг орон нутагт нь төвлөрүүлэхийг ард иргэд хүсч байна. мөн Петро Чайна дачин тамсаг ХХК-нийлүүлэгдэж байгаа бараа материал, үйлчилгээнд орон нутгийн компаниуд, аж ахуй нэгжүүдийг түлхүү оруулах шаардлагтай байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зөвшөөрөл олгох эрхийг орон нутагт олгох нь чухал ” хэмээн онцоллоо.Үнэхээр ч энэ асуудал зайлшгүй тулгамдаад байгаа зүйл билээ. Өнөөдрийн байдлаар Дорнодын газар нутгаас олборлож байгаа түүхий нефтийн улсад орж байгаа орлого жилд 285 тэрбум төгрөг байгаа. Үүнээс нэг ч хүрэхгүй хувь нь ус ашигласны төлбөр, автомашины татвар, байгаль орчны төлбөр хэлбэрээр аймгйин төсөвт ордог. Дээр нь бараа үйлчилгээний нийлүүлтэд Дорнодоос аж ахуй нэгжүүдийг бараг оролцуулдаггүй. Хүнсний мал махыг нутгийн иргэдээс авахаас өөрөөр хөрөнгө оруулалт ордоггүй гэхэд болно. Улаанбаатар болон бусад аймгуудын компаниуд дийлэнх нийлүүлэлтийг хийдэг. Энэ дээрээ буюу улстөрйин шахааны бизнес хэлбэрээр явагддаг нь нууц биш. Энэ асуудлыг төр нэн даруй шийдвэрлэж өгөх нь цаашдаа Дорнодын хөгжилд ихээхэн түлхэц болох юм. Зөвлгөөний үеэр газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулга мэдээлэл хийж тус аймгийн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг Эм ПИ АЙ, Петро Маьад, “Хонконг Вэлпек Индастриаль” , “Ориентал рерсурс” зэрэг компаниуд өөрсдийн үйл ажиллагааны талаар тайлан танилцуулга хийлээ. Үүний дараагаар “Петро чайна дачин тамсаг” ХХК-тай Халхгол, Матад сумдын засаг дарга нар хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөнд гарын үсэг зурна.

Н.Мөнхсайхан

 


URL:

Сэтгэгдэл бичих