Хятад улс Оросын газар нутгийг түрээслэхээр болжээ
Хятадын пүүс зүүн Сибирт газар тариалан, мал аж ахуй эрхлэх зорилгоор 115,000 га газрыг түрээслэхээр ОХУ-тай тохиролцлоо. Транс-Байкал бүс нутгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Хятадын Huae Sinban пүүс 448 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Орон нутгийн удирдлагууд тус компанитай санамж бичигт гарын үсэг зурсан тухай Оросын Тасс мэдээллийн агентлаг дамжуулсан юм. Huae Sinban нь уг газрыг 49 жилийн хугацаатайгаар түрээслэх аж. Түүнчлэн Хятад улс бусад оронд ч мөн энэ төрлийн хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Цаг хугацааны хамрах хүрээ болон түрээсийн зардал зэргийг энэ оны эцэст дуусгавар болгоно гэдгийг Транс-Байкал бүсийн амбан захирагч Константин Илковский мэдэгдлээ.
URL: