Угандагийн хамгийн царай муутай эр найм дахь хүүхдээ өлгийдлөө

amarula4.jpg

“Угандагийн муухай хүн” гэж нэрлэгдэх болсон Годфрэй хэмээх эр найм дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай Метро сонинд бичжээ. Годфрэй Багума өдгөө 47 настай бөгөөд шалтгаан нь үл мэдэгдэх өвчнөөр шаналж яваа нэгэн юм. Түүний эхнэр Кэйт Наманда нөхөртөө найм дахь хүүхдийг нь төрүүлж өгсөндөө баяртай байгаа гэнэ. Хосууд охинтой болжээ. Хэдийгээр Годфрэй үзэшгүй муухай царайтай нэгэн боловч тун шаргуу эр. Тэрбээр 2002 оноос хойш өнөөг хүртэл санхүүгийн салбарт валютын наймаа хийн, чамгүй хөрөнгөжсөн эр аж. Мөн Угандад алдартай дуу хөгжмийг амь оруулж, дүрсжүүлэн дуулсан хоолойны цар хүрээтэй залуу гэнэ. Годфрэй одоогийн эхнэр Кэйттэй гэрлэхээс өмнө өөр нэгэн бүсгүйтэй хамтран амьдарч байсан төдийгүй хоёр хүүхэдтэй байв. Гэвч Годфрэй хоёр хүүхдийнхээ ээжид хаягдсанаар ганц бие болжээ. Улмаар одоогийн эхнэр Кэйттэй танилцсан аж. Түүнчлэн Годфрэй одоогийн амьдралаа босгохын тулд мөн л хялбар зам туулаагүй гэнэ. “Бид хоёр дөрвөн жил хамт амьдарсан ч түүнийг би өөрөөсөө яваасай гэж хүссэн. Яагаад гэвэл миний гаднах үзэмжний тухай бүгд мэддэг. Гэвч бид хүүхэдтэй болсноо мэдмэгц дахин нэгнээ орхихгүй байхаар шийдсэн” гэж Годфрэй ярьжээ. Хосууд 2013 онд албан ёсоор хуримласан бөгөөд өдгөө зургаан хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байна. Тэдний анхны хүүхэд 2008 онд төржээ. Үзэшгүй царайт гэгддэг нөхрийнхөө тухай Кэйт “Бусад хүмүүс юу гэхийг битгий сонс. Чи өөрийнхөө хувьд зөв гэж бодсон хүнтэй л хамт байх ёстой. Зүрх сэтгэлээ дага. Мөнгө, гадаад төрх асуудал биш” гэсэн байна.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/64551


URL:

Нэр: hi Огноо: 24 June 2015

za tegeed oortoo az jargaltai bgaa bol yu helehev gol n huuhed aaviinhaa tsaraig bitgii duuraigaasai daa

Сэтгэгдэл бичих