“Талх чихэр” ХК хүнсний бүтээгдэхүүнээ “ирээдүйд” үйлдвэрлэдэг үү…

bc47da403e81c429originalМонгол улсын хүн амын  1/3 суурьшсан нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлын асуудал  бол дан ганц хүнс үйлдвэрлэгч компанийн асуудал биш юм.  Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд  хэрэглэгчдийг хуурах үйлдэл гаргах нь иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа ноцтой үйлдэл мөн.

 

Нийслэлчүүдийн   талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний хэрэглээний багагүй хувийг үйлдвэрлэдэг  “Талх чихэр” компани  зарим  өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн өдрийг   буруу бичдэг байж болзошгүй тухай баримт  сошаль медиагаар гарах боллоо.  Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн өдрөөр  нь биш харин 2-3   “хоногийн дараа” үйлдвэрээс   гарсан мэтээр үйлдвэрлэсэн хоногийн тухай мэдээллийг бүтээгдэхүүн дээр бичих  явдал  гардаг бололтой.

 

Ингэж хэлэхийн уичр нь  6 сарын  20 буюу өнөөдөр үйлдвэрлэгдсэн гэх талх  хөгцөрч муудсан  байсан тухай мэдээллийг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа оруулжээ.  Тухайн талх хөгцөрөхөд дор хаяж 2-3 хоног “шаардлагатай”.   Яаж ч хадгалалтын горим зөрсөн байлаа ч өнөөдөр үйлдвэрээс гарсан шинэхэн талх  хөгуцөрсөн байж таарахгүй. Тэгэхлээр энд тухайн үйлдвэрээс бүтээгдэхийг гаргахдаа 2-3 хоногийн дараа буюу “ирээдүйд” үйлдвэрлэгдсэн байхаар тооцож хэрэглэгчидэд нийлүүлдэг бололтой.

 

Энэ асуудлын хүрээнд МХЕГ тэргүүтэй хяналт шалгалт явуулдаг байгууллагууд шалгаад үзэхэд гэмгүй болов уу? Үнэхээр ингэж  хүнсний бүтээгдэхүүний “хугацаан дээр ажиллаж” үйлдвэрлэдэг үнэн  бол  хүнсний чанар, аюулгүй байдлын тухай ярих шаардлагагүй болох биш үү.

 

 

 

Эх сурвалж: Өглөө.мн


URL:

Сэтгэгдэл бичих