ФОТО: “Эрдэнэт өргөтгөл 2015″-ын фото агшнууд
Өнгөрөгч бямба гарагт “Эрдэнэт” гэх их айлын хувьд түүхэнд тэмдэглэхүйц томоохон бүтээн байгуулалтын нээлт болсон юм. 37 жилийн түүхэнд анх удаа хүчин чадлаа 24 хувиар нэмсэн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулав.
Өргөтгөлийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.В.Азизов, БН Беларусь улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг олон улсын төлөөлөгчид ч хүрэлцэн ирсэн юм. Зочдын хувьд энэ бүтээн байгуулалтыг зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн бус, улсын хэмжээнд түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал хэмээн үнэлэв.
Өргөтгөлийг барьж ашиглалтад оруулснаар хүчин чадал нь 24 хувиар өсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол 32 сая тоннд хүрсэн. Цэвэр зэсийн хэмжээ 19 000 – 26 000 тонн болтлоо өсч буй юм. Харин улсад төлөх татварын хэмжээ 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 530 тэрбум төгрөгт хүрч байна.
URL: