ХОТ БАЙГУУЛАЛТЫН “NEXUS” ТӨСЛИЙН 5 ДУГААР БАГА ХУРЛЫН ТУНХАГЛАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

p19occnhlq1phujhj18goh351i5e2

Тайланд улсын Чианг Май хотод Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын “Nexus” төслийн 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байна. Бага хуралд Улаанбаатар хотын Ерөнхий  менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, “Nexus” төслийн үндэсний зохицуулагч  С.Цэрэндаш нар оролцов.
Хурлын үеэр “Nexus” төсөлд хамрагдаж буй Ази, Номхон Далайн бүсийн 6 орны 10 хот нөөцийн цогц менежментийг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Улаанбаатар хотыг төлөөлж уг тунхаглалд Улаанбаатар Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Б.Бадрал гарын үсэг зурлаа.
Уг тунхаглалд  нэгдсэнээр Азийн эдгээр хотууд  уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилттой холбоотойгоор үүсч буй асуудлыг хамтран шийдвэрлэх юм. Тэр дундаа нөөцийн буюу ус, эрчим хүч, хүнсний өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь хотуудын цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй асуудалд анхаарал хандуулж ажиллана.

 

Хотуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурийг бүрдүүлэх байгалийн нөөцийн цогц менежмент нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх чухал асуудал болж байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд үзэл баримтлал, сэтгэлгээний өөрчлөлтийг хийж  салбарын явцуу хүрээнээс нэгдмэл үйл ажиллагаанд шилжих хэрэгтэй байгааг онцлон хотуудыг эдгээр ажилд нэгдэхийг уриаллаа


URL:

Сэтгэгдэл бичих