38 албан тушаалтанд хариуцлага тооцлоо

uls_5587541615de6_1

Авлигатай тэмцэх газарт 2015 оны 06 дугаар сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 199 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 164 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна.

Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нэлээд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгч, хууль тогтоомж зөрчсөн нийт 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих