Барилгын дээрээс төмөр унаж хүн нас барлаа

uls_55837166ae4a8_1

 

Урин дулааны цаг эхэлсэнтй холбогдуулан барилгын ажил ид эхэлдэг. Гэвч хөдөлмөр аюулгүйн байдал хангаагүйн улмаас хүний амь нас эрсдэх хэрэг цөөнгүй гардаг. Тэгвэл барилгаас унасан төмөрт хүн цохигдож нас барсан хэрэг 18-ны өдөр гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт баригдаж буй иргэн Т-н барилгын 10 дугаар давхраас унасан төмөрт нэг хүн цохигдож нас барсан байна.Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Г /48 настай, эмэгтэй/ цохигдож нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 20 June 2015

Батүүл үүнд машин ачдаг шигээ шуурхай арга хэмжээ аваач. Ашиггүй юманд хүний амь үрэгдэх юу ч биш үү

Сэтгэгдэл бичих