“Хар тамхины хэрэгт холбогдсон бол Х.Тэмүүжинд хандана уу!”
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин шиг хувийн харилцаа нь албан тушаалын карьераа ганхуулахад нь нөлөөлж ажлаа өгөхөд хүргэж байсан тохиолдол Монголын улс төрд цөөн болов уу. Хожим тайлбарласнаар нь бол түүний “дайснууд” өөр рүү нь хар тамхины гэмт хэрэгт холбогдолтой гоо дагина явуулж, “Сайхны өмнө харц буруугүй” болохоор залуу сайд урхинд орсон мэт үлгэр ярьж өгдөг юм. Гэвч энэ үеэрээ мөрөөрөө ажлаа хийж байсан хурандаа нарыг хардаж сэрдэн тагнаж чагнасан хэмээн өс санаж ажлаа сайн хийснийх нь төлөө ажлаас нь халсан. Хурандаа нар хуулиа мэдэж байсан тул зүгээр суугаагүй, шүүхэд гомдол гаргасан юм. Одоо түүний айдас нь “цолыг нь хурааж ажлаас халсан хурандаа нар ажилдаа буцаж орж эхэлсэн явдал” болоод байна. Тэр тусмаа хамгийн хүчтэй дайсан нь хаана томилогдох бол гэдэг нь “Тэмүүжингийн шүдний өвчин” болжээ. Дашрамд нэгэн шинэ мэдээ дуулгахад “Тэмүүжингийн нялх амраг” нэрээрээ олонд танигдсан Г.Сарангэрэл суллагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч түүнийг чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байгаа гэнэ. Тэр ч байтугай аавынхаа автомашиныг хулгайлсан гэх хэрэгт гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаад авсан байх юм. Тухайлбал, СХД-ийн 16-р хороо, 26-112 тоотод оршин суугч Ганбаатар УНХ 22-73 улсын дугаартай, Соната-6 маркийн автомашинаа өөрийн төрсөн охин болох Сарангэрэлийг хулгайлсан гэж үзэж гомдол гарган хэрэг бүртгэх албанд өргөдөл гаргасан байдаг. Энэ юу гэсэн үг вэ. Олон түмний өрөвдөөд байсан өнөөх “сайн ахын дүү” Г.Сарангэрэл суллагдаад удаагүй байхдаа төрсөн аавынхаа машиныг хулгайлж, аав нь охиноо цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олж авчээ. Тэгэхээр экс сайд “охин дүү”-гийн сонголт дээр үнэхээр алдаа гаргадаг, эсвэл гэмт хэрэгт байсгээд холбогддог хүмүүст Х.Тэмүүжин талтай байдаг гэж ойлгогдож байна.
URL: