Хоёр настай хүүхэд арван давхраас унаж амиа алдлаа

298b7a3a92e51f35original

Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхих, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болох амь насаа алдах хэрэг буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  Авзагын 17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алджээ. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихдоо гаднаас нь цоожилсоноос болж, хүүхэд тагтнаас унах, галд өртөх хэрэг буурахгүй байна. Иймд хүүхдээ хараа хяналттай орхих, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих