Хэрэглээг танаж үйлдвэрлэлийг дэмжсэн Чингис бонд

32_90dd09051157638f032bce477978e347f9471b0b

 

Үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, дотоод бүтээгдэхүүний тоо, нэр төрөл, ажлын байрыг нэмэгдүүлэх эх орондоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаснаар эдийн засгаа сэргээх, бүтээгч үйлдвэрлэгч орон болох зорилтыг Ардчилсан нам тавьсан. Энэ зорилтын хүрээнд Засгийн Газраас Чингис, Самурай бонд гаргаж үйлдвэрлэгчдэд зээл олгосон. Энэхүү зээлийн үр өгөөж, ашиглалт, үр дүнтэй АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар долоо хоног бүр үйлдвэрлэгчидтэй уулзан, газар дээр нь танилцаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсох аяныг эхлүүлээд байгаа юм.

Энэ аян гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд дөрөв дэх удаагийн уулзалтаараа өнөөдөр Хөдөө аж ахуйн бирж, “Мөнхийн үсэг” компани, “Блю скай кашмер” компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол ноос, ноолуурын холбооныхонтой уулзаж саналыг сэтгэгдлийг нь сонссон юм. Эдгээр компаниудын хувьд “Чингис” бондоос авсан санхүүжилтээрээ үйлдвэрлэлээ өргөтгөж, шинэчилж чадсан. Бондын үр өгөөж эхнээсээ гарч байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.

Тухайлбал, “Мөнхийн үсэг” групп нь Чингис бондоос 6,2 тэрбум төгрөгийн зээл авч хаягдал цаас боловсруулах үйлдвэрийг байгуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн байна. Зээлийн хүрээнд 30 гаруй нэр төрлийн 4522 ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 90 хүнийг ажлын байраар хангасан байна. АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар өмнө Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж “Дархан нэхий”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”-ны үйлдвэрийн үйл ажиллаагатай танилцаж зээл үр дүнгээ өгч эхэлснийг газар дээр нь үзэж танилцсан.

Ардчилсан засаг төр барьснаар иргэн бүр өртэй үлдэж байгаа гэх мэдээллийг “3 тэрбумын зээл авч, 1,8 тэрбумыг барагдуулан, зээлээ хэвийн төлж байгаа” гэх Сор кашмер компаний захирлын яриагаар няцаалаа.  Мөнгөтэй засаг барьж байсан Монгол Ардын нам хэрэглээг дэмжиж мөнгө тарааж байсан бол, бонд босгож олсон жоохон мөнгөө үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан Ардчилсан намын бодлого үр дүнд хүрч, импорт буурч, долларын ханш унаж, гадаад худалдааны баланс нэмэх дүнтэй  гарч эдийн засаг эрчимтэй хөгжиж эхэллээ.

Эх сурвалж : mnb.mn


URL:

Сэтгэгдэл бичих