Г.Сэрээнэндоржийг АТГ-аас шалгаж эхэллээ

14471_476

“Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулж 800 мянга гаруй ам.доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 гаруй мянга  ам.долларын үнэтэй, хуучин зүтгүүр байсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Уг хэрэгт прокурорын газраас хяналт тавьж АТГ-ын Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа аж. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн” гэх тайлбарыг өглөө.

Тодруулбал,  Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14471

 


URL:

Нэр: иргэн Огноо: 14 June 2015

гэрээс нь 11 тэрбум төгрөг гарсан гэсэн биз дэ.дүүгийнх нь нэр дээр төмөр замд л гэхэд 11 байр гарсан гэсэн.

Нэр: Anonymous Огноо: 14 June 2015

novshnuud idej uuj hanahgui yu maa

Нэр: Зочин Огноо: 17 June 2015

Ажил хийдэг хүн бүрийг шалгавал шалгагдахгүй хүн цөөхөн л үлдэх болов уу

Сэтгэгдэл бичих