3-D технологиор сиамын ихрийн мэс заслыг амжилттай хийжээ

92a78210c3fd992666ccf5571f542277БНХАУ-ын эмч нар болон мэргэжилтнүүд 3-D технологи ашиглан гурван сартай сиамын ихрийн мэс заслыг амжилттай хийжээ. Хятадын Зянси мужийн харьяа сиамын ихрийг салгах мэс ажиллагааг өчигдөр Шанхай хотын эмнэлэгт 3-D принтер ашиглан хийсэн байна. Хагалгаа таван цаг үргэлжилжээ.

Ихрүүдийн нийт жин 9.55 кг, 12 сартай сиамын ихэр охид гуяныхаа зөөлөн эдээр холбогдсон байсан аж. Мэдрэлийн мэс засал, гоо сайхны мэс засал болон ерөнхий мэс заслын тасгийн 10 эмч хагалгааг хийжээ.

Ихрүүд энэ оны гуравдугаар сарын 17-нд Зянси мужийн Ганжоу хотын эмнэлэгт төрсөн бөгөөд төрснийх нь дараа тэднийг сиамын ихэр болохыг мэдсэ аж. Жирэмсний хяналтын үеийн үзлэгийн үеэр тэднийг жирийн ихэр хүүхдүүд гэж оношилж байсан байна.


URL:

Нэр: steve8robinson.exblog.jp Огноо: 22 January 2020

Merely wanna say that this is handy, Thanks for taking your time to write this.

Сэтгэгдэл бичих