Архангайд осолд орсон 14 хүний наймынх нь бие хүнд байна

32_a35451650bc4b1df55dd15cfd3f2d01de0f78409

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд 35 хүнтэй зорчиж явсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан”  ХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн 22-88 УВХ улсын дугаартай “Паз 4234” загварын автобус 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 03:00 цагийн орчим унаж онхолдсон ноцтой осол гарчээ. Ослын дуудлагын дагуу тухайн өдрийн 06:40 цагт  тус аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашин, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, 1 автомашин, нийт 4 хүн, 2 техник хэрэгсэлтэй очиж ажилласан байна. Ингэхэд 14 иргэн гэмтсэн байсныг Архангай аймгийн эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ. Эдгээр хүмүүсээс 8-ынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Гэмтээгүй бусад зорчигчдыг Увс аймаг руу өөр унаагаар явуулаад байна.

 

Одоогийн байдлаар 13 хүнийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчилж байна. Тэднээс хоёр хүн нуруу, нугасны хүнд гэмтэлтэй, нэг нь жирэмсэн байсан ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих