Залуу “Ринбучи” Г.Занданшатар юу өгүүлнэ вэ?

527-14339782016f2e2006fd90b06f1МАН сонгуульд ялагдсны дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар огцорч АНУ-д явж байгаад гэнэт аваарт орж огт сураггүй болсон билээ. Харин нийтэд ил болгосон АНУ-ын сүүдрийн тагнуулын газрын 700 мянган хуудас нууц материал дотор МАХН доторх залуу үеийг тодруулж Занданшатар манлайлж байгаа талаар Улаанбаатарт суугаа АНУ-ын Элчин сайд төвдөө мэдэгджээ.
Ийнхүү АНУ-ын сонгосон монголын ирээдүйн залуу удирдагч, маргаашийн нам төрийн жолоодогч Г.Занданшатар Бурхан багшийн их дүйчэн өдрөөр гэнэт тодорч гарч ирэв. Тэрээр “Өдрийн сонин”-ы 2015. 06.03. №137 дугаарын 19-р хуудасны “Надад санал байна” буланд зургадугаар сарын 2-ныг амралтын өдөр болгох тухай айлдвар айлджээ. Бурхан багшийн айлдвартай дүйцэхүйц айлдвартай Г.Занданшатар гэнэт Бурхан багш, хувилгаан, ринбучи болсныг илтгэсэн байна.
Тавантолгой, Оюутолгой, Засгийн газар огцруулах мэт улс төржсөн асуудал бол огт хамаагүй гэнэ, харин 6 сарын 1-ний Их үрсийн баярыг 6 сарын 2-нд шилжүүлж Бурхан багш, бүддизмын баяр болгож бүх нийтээрээ амрах талаар айлдаад зогсохгүй Бурхан багшийн мэндэлсэн өдөр, богд Зонховын таалал барсан өдөр (Цагаан сар), Далай багш нарын мэндэлсэн өдрүүд, Майдар эргэх, Цам харайх гээд бүх дүйчин өдрүүдийг бүх нийтээрээ төвдүүдийн адил тэмдэглэхийн хамт эдгээр өдрүүдийн нэг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, таалал барьсан гурван их тохиол давхацсан 6 сарын 2-нд мацаг барьж Тэгчин сожин сахил авч бүх нийтээрээ 04 цагт босч (учир нь 6 сарын 1-нд Н. Энхбаярын төрсөн өдөр болдог) тийм учраас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохыг “ринбучи” Занданшатар айлджээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Библи судар дээр гараа тавин тангараг өргөдөг шиг манай томчуул бурханы судар дээр “маани хөгжөөж” тангараг өргөх ёстой гэнэ. Олон оронд Бурхан багшийн өдрийг үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг гэнэ. Занданшатар Бурхны шашныг Монголын үндэсний шашин гэж хуурмагаар буй болгосныг жинхэнэ байсан гэж эндүүрдэг, андуурдаг бололтой.
Хайран сайхан залуу удирдагч ингэж мунхаглах гэж дээ. Саяхан улаан намын коммунист байсан энэ залуу богинохон хугацаанд улаан капиталист, олигархи хөрөнгөтөн болж богинохон хугацаанд төрөл арилжин, мөн чиг богинохон хугацаанд хутагт хувилгаан, Бурхан багш, гэгээнтэн ринбучи болжээ.
“Залуу ринбучи” Занданшатар – Бидэнд одоо Оюутолгой, Тавантолгой, эх орны эрх ашиг, газар нутаг, ард түмний минь хувь заяа хамаагүй гэсэн санааг л цухалзуулдаг болж. Саяхан МАХН бүддизмын шашны харанхуй мунхруулгаар Монголыг устгаж байсан тухай үнэнийг ярьж байсан биш үү.
Төрийн долоон эрдэнийн нэг нь шашин бөгөөд төмөр зам, Тавантолгойн мэтийн асуудлыг шийдэх дээ үйлийн үр гэдэг юм аа харах ёстой, сүм хийд бол нийгмийн чухал институц бөгөөд УИХ үүнийг үргэлж хүндэтгэн дагах учиртай гэнэ. Залуу коммунист юу ярьж байна вэ? Монгол улс Оюутолгой, Тавантолгойгоо алдах үйлийн үрийг хэн хэрхэн үнэлэн даах вэ? Өнөөдөр хэдэн он, Занданшатар хэн бэ?
XXI зуун бол гэгээрсэн боловсорсон, харанхуй бүдүүлэг өнгөрсөн зуун биш ээ. Занданшатар бол өнгөрсөн нийгэмд ч, өнөө үед ч өмнөх үеийн болон орчин үеийн барууны боловсролтой, Гадаад харилцааны сайд, шинэ үеийн хүн. Гэтэл мунхарсан эмээ, өвөө нараас ч долоон дор юм ярьж байна. Түүний англи хэл, өрнөд боловсрол нь ийм мунхаглал тархи угаалт болж байна уу.
МАН-ын нэгэн нөлөө бүхий хүн Занданшатарын “ринбучи” болсон эмгэнэлт түүхийг ярьсан юм. Тэрээр АНУ-д ноцтой аваарт оржээ. Бараг үхэх шахсан, намайг Жодво ринбучи аварсан. Тэр ч байтугай хоёр ч удаа осолд оржээ. Жодво ринбучи – Би Монголын Архангайгаас 30-аад оны үед дүрвэж гарсан монгол хутагтаас эрдэм сурсан.
Тийм учраас монгол хүний амийг аварч монголчуудад туслах ёстой гэж ярьсан байна. Ер нь манай дарга нар төвдийн болон гадаадын ринбучи нартай гэнэ. Ринбучи нар гэж хэн бэ? Дэлхийн нууц нийгэмлэгээс бэлтгэдэг тархи угаагчид, Төв Ази болон Их Монголын нутгийг эзлэхэд ашиглах улс төрийн зэвсэг үзэл суртлын хөзөр юм.
Энэ тухай “Улс төр, мөнгө, амьдрал” хэмээх номд 1700 хүнтэй еврей нууц нийгэмлэгийн “ТАТИ” компаний удирдах зөвлөлийн дарга английн саятан Фабьен Уаки нь Далай ламтай хийсэн байцалтанд тодорхой өгүүлжээ. Энэ хүнтэй цуг ажилласан Анна Бенсон нь 17 насандаа Жав ринбүчийн шавь болж түүний хүү Пема Вангал ринбучид тусгай төв байгуулхад нь туслаж тэрээр олон жилийн турш Далай ламын ашиг сонирхолыг төлөөлж Төвдийн асуудлыг хариуцаж байжээ.
Уг номд Далай лам надад ямарч ид шид байхгүй, хэрвээ надад ид шид байдаг байсан бол Дэн Сяопин новшийг тонилгох байсан. Би бол жирийн нэг лам хүн, манай ринбучи нарт бүүр ч ид шид байхгүй. Тэд нарт ид шид байсан бол төвдийн ард түмэн Хятадын колончлалд ингэж зовж зүдрэх үү? Ринбүчи нарын цаанаа Фабьен шиг еврейн саятангууд байдаг.
Намайг Хятадаас оргоход нэг еврей ирсэн, тэр хэн байсан гээч Хятадын коммунист намын удирдагч Жоу Энлайн гэр бүлийн зөвлөх дотных нь хүн байсан юм. Тэр намайг Хятадад буцаж очхыг ятгаж байсан гэжээ. Ингэхээр Далай лам болон ринбучи нарын цаана хэний тоглоом явж байдаг нь тодорхой байна.
Саяхан Ерөнхий сайд Гунгаадорж  Би өглөө бүхэн маани уншдаг, манд улс төрийн асуудал ямар хамаа байна. Маанийн хүчээр Монгол амьдрах юм гэнэ. Ийнхүү нөлөө бүхий монгол улс төрчдийн судсан дээр Британид зүтгэдэг ринбучи нар байна.
Далай лам энэ тэнд явахад нь хамгаалалтгүй юм шиг явдаг боловч Далай ламын хамгаалалтыг очсон газар бүр нь далдаас английн тусгай албад хариуцдаг бөгөөд Далай ламын засаглал нь олон зуун жилийн түүхтэй английн тусгай албаны салбар болох талаар ном гарсныг уншигч Т.Жавхлан саяхан мэдээлсэн байсан.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих