Дэлхийн хөрөнгийн биржүүд шил шилээ даган чөлөөт уналтыг үзүүлсээр байна.
Үнэндээ энэхүү хувьцаануудын үнэ уналаа өслөө гэх мэдээлэл жирийн бидэнд яг юугаараа нөлөөлөх вэ? гэж олон хүмүүс асууж магадгүй л дээ. Миний хувьд зах зухаас нь жаахан судлаж уншиж, харж байх нь хэрэгтэй гэж үздэг. 2008 онд болсон Санхүүгийн хямралаар хамгийн их хохирол амссан хүмүүс бол жирийн ард иргэд гэж би ойлгосон. Учир нь бид тэрхүү том банкуудын буруу үйл ажиллагаанаас болсон дампуурлуудаас болж жирийн бидний амьдралд нөлөөлж улмаар одоо болтол хэцүүхэн л байгаад байна шүү дээ. Ажил олдохгүй, хэрэгцээнд зарцуулах гэх зүйлсээс авахуулаад бүгдийг та бүхэн амсаж, ойлгож байгаа. Харин 2008 онд дампуурчих шахаад байсан банкууд, авто машины үйлдвэрүүд бүгд засгийн газрын авралын тусламжийн зээл авч их л удалгүй хэдэн тэрбумын ашигтай болж өрнүүдээ маш хурдан хугацаанд төлж чадсан. Бид яасан хэвэндээ л байсаар. Жижиг бизнесийнхэнд тэрхүү зээл олдохгүй л байгаа.
Харин бидэнд энэ том толгойтнуудтай адил шийдвэр гаргах боломжууд бас байсаар байгаа шүү дээ. Өөрийнхөө хөрөнгийг их бага гэлтгүй удаан хугацаанд хөрөнгө оруулж сурах нь маш их хэрэгтэй гэж би боддог, одоо суралцсаар л байна.
Эхлэл…
Америкийн S&P -н үзүүлэлтийг АА+ болгож бууруулснаар 8/08-ны өдөр хөрөнгийн бирж дээр чөлөөт уналт болж DOW индекс 634.76-аар хасагдаж 10809.85 болсоноор албан ёсоор уруудалтын Баавгай зоонд орлоо гэж мэдэгдээд байна. S&P-r ААА үнэлгээтэй эрсдэл багатай гэж үздэг байсан үзүүлэлтийг анх удаагаа АА+ болгож байгаа нь Америкийг эрсдэлтэй гэдэг зоонд оруулж байгаа гэж ойлгож болох юм.
Нийт 17.89 тэрбум ширхэг хувьцаа арилжаалагдсан нь жирийн дундаж үзүүлэлтээс 2 дахин илүү байгаа бөгөөд 2008 оны 12 сард болж байсан Санхүүгийн хямралын уналтаас хойш болж байгаа томоохон уналт юм. Өнөөдрийн ДОУ Жонс индексийн уналт нь 112 жилийн түүхэнд болж байсан үзүүлэлтүүдийн жагсаалтанд 6-д бичигдэж байна.
Үнэхээр ганцхан S&P-ийн үзүүлэлтийг бууруулсантай холбоотой биш ерөнхий Дэлхийн Эдийн засгийн 2 дахь хямрал ирээд байгаа гэж зарим хөрөнгө оруулагчид үзээд байна. Энэ жилийн эхээр асуудал болоод байсан Грек улсын өрний асуудал, ар араасаа дагасан Итали болон Америкийн засгийн газрын өр гэх муугаар нөлөөлж болох мэдээллүүд ар араасаа дагасаар байна.
Хөрөнгө оруулагчид өөр өөрсдийнхөө урьдчилсан төлөвлөгөөгөөрөө явдаг учир хэн ч юу болохыг харж урьдчилан харж чадахгүй таамаглаж чаддаг учир янз бүрийн дүгнэлтүүдийг үзүүлсээр байна.
Америкчуудад хөрөнгө оруулах, хувьцаанд хэрхэн тоглох заавар маягаар долоо хоног бүр нэвтрүүлэг явуулдаг Жим Крамерийн бодож байгаагаар:
- Мөнгө олохын тулд алдагдлыг хүлээх хэрэгтэй, уналт явагдаж байгаа нь технологийн уналт гэж дүгнэж байна, удахгүй энэхүү уналт зогсоход хамгийн сайн үзүүлэлттэй компаниуд буцаад маш хурдан өсөх боломжтой. Тиймд тэдгээр компаниудын хувьцааг худалдан авах зүйтэй гэж хэллээ.
Үнэндээ энэхүү уналаа өслөө гэх мэдээлэл жирийн бидэнд яг юугаараа нөлөөлөх вэ? гэж олон хүмүүс асууж магадгүй л дээ. Миний хувьд зах зухаас нь жаахан судлаж уншиж, харж байх нь хэрэгтэй гэж үздэг. 2008 онд болсон Санхүүгийн хямралаар хамгийн их хохирол амссан хүмүүс бол жирийн ард иргэд гэж би ойлгосон. Учир нь бид тэрхүү том банкуудын буруу үйл ажиллагаанаас болсон дампуурлуудаас болж жирийн бидний амьдралд нөлөөлж улмаар одоо болтол хэцүүхэн л байгаад байна шүү дээ. Ажил олдохгүй, хэрэгцээнд зарцуулах гэх зүйлсээс авахуулаад бүгдийг та бүхэн амсаж, ойлгож байгаа. Харин 2008 онд дампуурчих шахаад байсан банкууд, авто машины үйлдвэрүүд бүгд засгийн газрын авралын тусламжийн зээл авч их л удалгүй хэдэн тэрбумын ашигтай болж өрнүүдээ маш хурдан хугацаанд төлж чадсан. Бид яасан хэвэндээ л байсаар. Жижиг бизнесийнхэнд тэрхүү зээл олдохгүй л байгаа.
Харин бидэнд энэ том толгойтнуудтай адил шийдвэр гаргах боломжууд бас байсаар байгаа шүү дээ. Өөрийнхөө хөрөнгийг их бага гэлтгүй удаан хугацаанд хөрөнгө оруулж сурах нь маш их хэрэгтэй гэж би боддог, одоо суралцсаар л байна.
Бидний сайн мэдэх Оюу Толгойгийн хувьцаа Америкийн зах зээлд IVN гэсэн нэрээр худалдаалагддаг 2008 оны санхүүгийн хямрал болж байхад уг хувьцааны үнэ 1.6 цент болтлоо унаж байсан 2008 оны 11 сарын үед шүү дээ. Ердөө 2 жилийн дараа 2010 он 11 сард Ivanhoe Mines компанийн хувьцаа 30$ болтлоо өссөн байна. Жаахан бодлого бодьё л доо.
Хэрвээ бид 2000$-р 2008 онд IVN-н хувьцааг авсан бол 1250 ширхэж хувьцаа авах боломж байжээ. 2 жилийн дараа зарсан гэж үзвэл 37500$-той болох байж 2000$-ын хөрөнгө оруулалтаас жилд 17750$ олох байсан байна. Энэ жижигхэн ойлгомжтой тооцоо нь эргээд бидэнд нэгийг бодогдуулж байгаа биз. Оюу Толгой бол эхлэж байгаа компани тул цаашид ашгаа өгөөд ирэх цагт хувьцаа хэд дахин өсөхийг бурхан л мэднэ. Тэгэхдээ ашигтай ажиллаж чадна гэдгийг нь бид мэдэрч байгаа.
Яг л иймэрхүү чөлөөт уналт явагдаж байгаа цагт дээрх Крамер гэдэг нөхөр өөрийн сайн мэдэх, авах боломжтой хувьцаануудыг харвал зүгээр гээд байгаа юм шүү дээ. Хэдхэн өдрийн өмнө 28$ -оор арилжаалагдаж байсан IVN хувьцаа өнөөдөр 19.5$ болсон байна. Үнээс ч доошлох магадлал байна.
Хэзээд хаана ч боломжууд байдаг, тэрийг олж харж зөвөөр ашиглах нь чухал.
Энэ бүхэн зөвхөн та бидний сэргэлэн байдал, авхаалж самбаа, мэдрэмж, цагаа олсон мэдлэгээс л хамаарна.
Бид холыг харж, харж буй зүйлдээ олон талын дүгнэлт хийдэг болох цаг нь аль хэдийнээ болжээ.
URL: