Ард түмэн л хямарснаас биш Ардчилсан нам хямраагүй юм байна

527-14339001891_500x500Сонгуулийн тухай хуулиа ч нэг тийш болгож чадаагүй байж Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа нэг жилийн өмнө албан бусаар эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногоос телевизүүдээр цацагдаж эхэлсэн Ардчилсан намын төлбөрт нэвтрүүлгүүдийг үзсэн үзэгчид “Ямар их мөнгө вэ, яасан их цаг зав бэ” хэмээн дуу алдаж байна.
Эдийн засгаа хямралаас гаргах тал дээр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа засаглагчид эфирийн цагт зарцуулах мөнгөн дээр гар татахгүй байна. “Цөөхөн” хэд рүүгээ дайрч давшилж, цөөнхөө “намнах”-аар арав гаруй цуврал нэвтрүүлэг бэлдсэн гэх “Олуулаа”-нуудын ээлжит захиалгат, гүтгэлэгт нэвтрүүлгийн гурав дахь нь өнөө орой “Өнөөдөр, маргаашийн зааг дахь монгол” нэртэйгээр хэд хэдэн телевизээр цацагдана.
Телевизийн эфирийн нэг минутын үнэ дунджаар 100.000 төгрөг байдаг гэхээр энэ цуврал нэвтрүүлэгтээ дор хаяж 240 сая төгрөгийг цацаж байна. Цаана нь нэвтрүүлэг бэлдсэн зардал гээд нэлээд юм байгаа нь ч тодорхой. Бөөндөж гаршсан “Олуулаа”-нууд телевизүүдийг мөнгөөр “бөөндөж” болох ч үзэгчдийн тархийг бөөндөж барахгүй л болов уу.
М.Өлзий
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: Зочин Огноо: 10 June 2015

Энэ намд ер нь эрүүл ухаантай хүн байдаг боловуу. Ард түмнийхээ итгэлийг алдчихаад улс орноо худалдсан нь ил байхад өөрсдийгөө хичнээн сайнаар сурталчилаад ч эргэж сэхэхгүй улс төрийн авс болчихоод байгаагаа ойлгодоггүй юм байхдаа. Ингэж тэнэгтэж байхаар оюу толгой таван толгойг харийнханд өгч авилга авч байгаа ерөнхийлөгч, ерөнхий сайдаа огцруулж эрүүл ухаантай улс орноо гэсэн сэтгэлтэй удирдлага гаргавал ард түмэн эргэж харж магадгүй шүү.

Сэтгэгдэл бичих