Автобусанд хүн нас баржээ
Өнөөдөр өглөө Сутайн буянт компанийн Өнөр хороолол-Халдварт чиглэлийн автобусанд хүн нас баржээ. Зорчигчдын хэлж байгаагаар тухайн хүн автобусанд суугаад удаагүй байхдаа гэнэт татаж унасан байна.
Тодруулбал, Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны зогсоолоос 83 настай хүн сууж, автобус хөдөлж амжаагүй байхад ухаан алдсан. Жолооч кондуктор тэр даруй түргэн тусламж дуудаж, анхны тусламж үзүүлсэн ч тухайн нас барсан байжээ.
URL: