Ноцтой осол гарч хоёр хүн газар дээрээ нас барав

osol000605Өмнөговь аймгийн Цагаан хаданд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тус аймгийн Ханбогд, Цогтцэций суманд Оюутолгой, Тавантолгойн орд байдаг учир Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсээр дамжин Гашуунсухайтын боомтоор урд хөрш рүү зэсийн баяжмал, нүүрс экспортолдог.

 

Ялангуяа Тавантолгойн ордоос Хятадын компани, хувь хүн монгол жолооч нартай тохиролцон ямар нэг бүртгэлд хамруулалгүй хүнд даацын машинаа өгч, нүүрс тээвэрлүүлэх тохиолдол тэнд хэвийн үзэгдэл болоод удаж буй.

Үүнд хяналт тавьж буй газар байдаггүй. Үүний бодит жишээ өнгөрсөн сарын 31-нд гарчээ. Хоёр монгол жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, газар дээрээ нас барсан байна. Тэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйн дээр ямар нэг компанид бүртгэлгүй байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих