Женнифер Лопес Марокко Улсыг ”доромжилжээ”
Тайзан дээр нүцгэлж, илэн далангуй бүжиг хийх нь тэр бүр улс, оронд дэмжигддэггүй зүйл билээ. Баруунд олон тооны үзэгчдийн өмнө хагас нүцгэн гарч ирэх нь хэвийн зүйл бол Мароккод ийм үйлдэл хийвэл бүхэл бүтэн үндэстнийг доромжилсон хэрэгт тооцно. Ямар ч байсан тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мустафа Эль Халфи дуучин Женнифер Лопесын хэт тачаангуй бүжгийн талаар ийм зүйл хэлжээ.
Энэ өдрүүдэд Мароккод Mawazine гэдэг ая дууны их наадам 10 хоног үргэлжилж байгаа аж. Энэ жил уг арга хэмжээг албан ёсоор нээх нэр хүндтэй үүрэг 45 настай Жэй Лод оногдсон юм. Үзэсгэлэнт бүсгүйн тоглолт үзэгчдийг шуугиулсан гэдэг нь ойлгомжтой.
Дуучин бүсгүй тайзан дээр идэвхтэй хөдлөн, илэн далангуй хувцастай өөрийн гоё сайхан биеийн галбирыг толилуулжээ. Саяхан түүний биеийн галбирыг Холливудын алдартнуудын дунд хамгийн шилдгээр тодруулсан билээ. Танхимд цугларагсад уулга алдан орилж байсан бол Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ихэд уурлажээ.
Лопес бүсгүйгээс гадна 300 мянган үзэгчдийн өмнө Фаррелл Уильямс, Стинг, Маroon 5, Ашер, Эйкон нар төдийгүй Араб болон Африкийн хамтлаг, дуучид тоглосон аж.
URL: