Цагдан хорихоос хэрэгтэн оргожээ
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа цагдан хорих байрнаас 27 настай залуу уржигдар оргожээ. Тэрээр малын хулгайн олон удаагийн үйлдлээр чанга дэглэмтэй ангид 12 жил хоригдох ял сонсоод байжээ. Хэрэгтэн уржигдар орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд оргосон байна.
Түүнийг аймгийн цагдаа, шүүхийн шийдвэр, хил хамгаалах албаныхан эрэн сурвалжилж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хэрэгтнийг Казахстан руу гарсан байж болзошгүй гэж үзэж буй аж.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: