Г.Буяндорж нарт холбогдох шүүх хурал хойшлов
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний ах Г.Дамдиндорж болон Д.Батжаргал, С.Баттулга, Ч.Ууганбаяр нарыг шүүх хурлыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс өчигдөр товлосон байв. Гэвч С.Баттулгын өмгөөлөгч хурал давхацсанаас шүүх хурлыг энэ сарын 15 хүртэл хойшлуулжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 253.1-д зааснаар буюу шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон, бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс гадна хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгасан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүхээс Г.Буяндоржид 2.3 жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүх түүнийг ялласан хуулийн зүйл, заалт нь ойлгомжгүй гэх шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Б.ЭНХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Билэгт гэдэг авгай нэг л хохирсон хүн биш шигээ аймаар луйварчин ч байж магад