Дуучин Нара Үндэсний баяр наадмаар үнэгүй дуулж өгий гэв

Сар  гаруйн дараа Үндэсний их баяр наадам болно. Баяр наадмыг зохион байгуулах хороо аль хэдийн ажилдаа орж, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Жил бүр баяр наадмын нээлт дээр Монголын урлагийн томоохон төлөөлөл болсон дуучид ая дуугаа өргөдөг. Тэгвэл энэ жил дэлхийн одыг дуулуулахаар төлөвлөжээ.

2011.11.16nara6826471892015-03-13-09-57[www.urlag.mn]

Тодруулбал наадмын нээлтийн тоглолтод дуучин, жүжигчин Женнифер Лопесыг дуулуулахаар ярилцаж байгаа гэнэ. Үндэсний баяр наадмаараа заавал гадны уран бүтээлчид 2 тэрбум зарцуулж дуулуулах хэрэг байна уу хэмээн иргэд дургуйцаж байгаагаа илэрхийлсээр байна.

 

 

 

 

 

Тэгвэл дуучин Нара өөрийн цахим хуудаснаа өөрийн сэтгэгдэлээ бичиж нийтэлжээ. Тэрээр “Үндэсний их баяр наадмаар JLo-г урьж дуулуулах гэж байгаа нь үнэн юмуу. Тийм бол сайхан л юм гэхдээ үндэснийхээ баяраар гадаадын дуучин авчирч ард иргэдийнхээ татварыг дэмий зүйлд өндөр өртөг төлж байхаар мань мэтийгээ дуулуулчих л даа ккк дутахгүй л дуулж бүжиглэнэ л гэнэ шүү… Үнэ хөлс хэрэггүй ээ үндэснийхээ баяр наадмаар ард түмэндээ уран бүтээлээрээ уулзах нь харин ч сайхан хэрэг болно.  Тэр их мөнгөө нэн даруй хэрэгтэй байгаа ядуу өрх, олон хүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр төлбөр шаардлагатай байгаа нялх балчир хүүхдүүддээ зориулчих би үнэгүй дуулая” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих