АН… Чөлөөнөөр, МАН… Борооноор
Нийслэлийн ХУД-т завсаргүй 7 жил засаглаж буй АН-д сөрөг хүчин ч гэж алга. Дүүргийн МАН-ын дарга Ж.Алдаржавхлан дагуулж очсон нөхдийнхөө хамт амбиц, албан тушаал хөөгөөд дашийн шог. Ядахдаа дэд дарга Цэрэн нь АН-ын угшилтай гэж байгаа….
ОССК-ийн захирал болж амраг бүсгүйчүүдийнхээ буянаар олонд танигдсан Ж.Алдаржавхланд Дүүргийн намын даргын даргын суудал албан тушаалд хүрэх шат дамжлага байснаас өөрцгүй. Тэр дүүргийн МАН-ын ажлыг бүрэн зогсоож зөвхөн хувийн ашиг сонирхол, амбиц хөөж явна. Шийдлийн засгийн газарт хамтарснаар МАН-д өчүүхэн боломж гарсаныг Ж.Алдаржавхлан мэтийн сүүхээтэй эрс дор нь ашиглаж тэрээр өдгөө үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч болоод авч.
Албан тушаалд үүрэг гүйцэтгэгч болмогцоо дэд даргаасаа эхлээд туслах, нягтлан зэрэг хүмүүсээ байршуулаад дүүргийн МАН-ыг эзгүйрүүлж орхив. Энэ нөлөөнөөр АН-н нөхдүүд дэд дарга Цэрэн мэттэй хуйвалдаж МАН-хныг ашиглан их улс төрийнхөө ажилд умбаж байна. Сайхан хүүхэнд дурладаггүй хэн байхав гэдэг шиг амраг бүсгүй, албан тушаал хоёрт нугасгүй Ж.Алдаржавхлан МАН-даа тийм ч хуучин хүн биш.
Саяхан 2012 онд л тэр би ОССК-ийн захирлын суудалд намын дэмжлэгээр очоогүй, бор зүрхээрээ явж байна хэмээн ярилцлага өгч байсан. Албан тушаалаа урвуулан ашигласан л гэнэ, амраг хонгортоо машин авч өгсөн л гэнэ, буцаан авахаар шүүхэдсэн л гэнэ, бусдад тал зассан гэнэ.
Хэрэгтэй бол хэнтэй ч нөхцөнө, хэрэггүй бол хэнийг ч хаяна. Одоо харин энэ албан тушаалд очсон тухайгаа юу гэж тайлбарлаж ярихыг таашгүй. Ер нь бол сүүхээтэй эр. “А”-аар эхэлсэн бүхний эрлэг.
Нэгэнтээ түүний амраг байсан Ану-аас “Чи хүүхдийн дуу дуулж байж ямар зохимжгүй хувцасладаг юм” хэмээхэд,
Хариуд нь Ану “Би ямар хүүхдүүдэд зориулж хувцасладаг биш аавуудад нь зориулсан юм” хэмээн амыг нь тагласан байдаг.
Анугийн урхинд орсон хүний тодорсон дүр нь Ж.Алдаржавхлан юм. Энэ мэтээр амрагын явдлаар харин арвин баялаг намтартай нэгэн. Хов жив, хормойн явдлаараа олонд танигдсан түүнд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг удирдах дадлага туршлага, мэдлэг чадвар бий юу?
Байлаа гэхэд сонгууль ойртсон энэ өдрүүдэд дүүргийн МАН-ын ажлыг хэн хийх вэ?
Хан-Уул дүүргийн идэвхтэн сонгогчид албан тушаал хөөгөөд одсон даргаас болж хохирох уу? Энэ хувиа бодсон ”Жижигхэн улс төрчид”-ийн балгаар нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хохирол асар их гардаг. Энэ лайг дараа нь амбицтай дарга нар биш ард түмэн, жирийн олон түмэн л үүрнэ шүү дээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн МАН-ийн гишүүд дэмжигчид намынхаа байрны цоожтой хаалгыг мөргөн дэмий л санаа алдан сууцгаажээ. Цаг хугацаа цахилан цахилан одно. Нэг л мэдэхэд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд нэмэргүй болсон байх вий дээ…
эх сурвалж: PHOTONEWS.MN
URL: