Согтуу цагдаа нар ерөнхийлөгчийнхөө машиныг бууджээ

e98d421e-129c-4484-9446-b8e55d26d81fХууль сахиулах байгууллагын хоёр ажилтан Боливийн ерөнхийлөгч Эво Моралесын машин руу гал нээсэн байна. Цагдаа нар согтууруулах ундааны хордлогод орсон байжээ.

Дотоод хэргийн сайд Карлос Ромерогийн хэлснээр, уг хэрэгт Кочабамба хотод ням гарагт болсон байна. Цагдаагийн ажилтнууд энгийн иргэний хувцастай байжээ. Тэд ерөнхийлөгчийн машины жолоочтой зөрчилдсөнөөс ийнхүү халджээ.

Хэн ч гэмтэж бэртээгүй өнгөрчээ. Харин буудсан цагдаа нарыг ажлаас нь халж улмаар хүн амины хэрэг үйлдэхээр завдсан хэмээн мөрдөн шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих