Шинэ хуучин сайд нарын хөлөө жийлцсэн салбар

4499

Хөлөө жийлцсэн Хууль зүйн хуучин, шинэ сайдуудын тэмцэл дахин хурцдаж эхлэв. Д.Дорлигжав сайд “Мөрөөдөлдөө хэт автаад хууль зүйн салбарыг самарч болохгүй” гэж байгаад Х.Тэмүүжингээ намнаж өгч. “Цэрэг, цагдаагийн амьдрал ойлгохгүй хүн. Албан тушаалын цол гэдэг юм бий болгоод энэ салбараар тоглочихсон. Албан тушаалын цол гэдэг юмнаас болоод 56 байсан хурандааг 83 болгочихсон.

Бодож олсон зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжихийг огт тооцохгүй, лоозогноод байхаар ийм л үр дагавар гарч байгаа юм” гээд аваад хаячихав. Одоо мэдээж “Ирж яваа цагийнхны дууг буцаж яваа нь дуулдаггүй”-г хамгийн сайн мэддэг Х.Тэмүүжин гишүүн удахгүй Д.Дорлигжав сайдад хариуг нь барих л байх. Харин хэзээ, хэрхэн барих нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч “Ер нь хуулийн шинэтгэл дээр лоозогнох маш муу, их буруу” гэсэн Д.Дорлигжав сайдын шүүмжлэлийн хариуг Х.Тэмүүжин гишүүн яаж барихыг харах л үлдэж байна.
Тахарын алба татагдан буугдах нь тодорхой болсон, албан тушаалын хурандаа нар цолоо хураалгачихсан, оффис болгосон эмнэлэг нь буцаад эмнэлэг болж байгаа гээд Х.Тэмүүжин гишүүний сайд байхдаа эхлүүлсэн ажлууд бараг л бүгдээрээ нуран унасан. Тэгтэл Д.Дорлигжав сайд дахиад дээрээс нь нидэрчихэв.
Ийн шинэ хуучин хоёр сайд салбарынхаа тойрсон асуудлаар өөр хоорондоо хөвөнд боосон чулуу шидэлцэн УИХ-ын чуулган болоод хэвлэл мэдээллээр мэтгэлцэж байх хооронд тэдний хийж амжуулах зүйлс улам хойшлогдож байгааг анзаарах байх гэж найдна.

URL:

Нэр: ххх Огноо: 1 June 2015

хоёулаа новш

Сэтгэгдэл бичих