Ерөнхий сайдыг огцруулах бичигт 2 гишүүний гарын үсэг дутуу байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл дээр гишүүд гарын үсэг зурж буй. Одоогоор 17 гишүүний гарын үсэг зурагдчихаад байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү гээд Засгийн газрын унагаах сонирхолтой гишүүд бий.
Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлж болно. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад удаагүй. Түүнийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг үзэглэснийг ийн гишүүд шүүмжилж огцруулах асуудлыг ярьж эхлээд байгаа юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Odoo Ikh khural l shiidekh bkh da
zurah oor shudarga gishyyn alga uu ta minee ?
Б.БАТЭРДЭНЭ УЯНГА ЦОГ БААСАНХҮҮ ТЭРБИШДАГВА УЛААН ОЮУУНБААТАР.ГАНБААТАР ДАВААСҮРЭН БОЛОРЧУЛУУН МАХН НӨГӨӨ ХҮҮХЭН ХЭН БИЛЭЭ ЭД НАР Л БАТТАЙ БАЙНА ЯГ 11 ГИШҮҮН БАЙГАА